Чингэлтэй дүүргийн 49 дүгээр сургууль хэрэглээний цахилгаанаа 100 хувь өөрсдөө үйлдвэрлэдэг боллоо

Нийгэм
Bolormaa
Унших: 1 мин
00
legacy:2025/12/38/NewFolder1/ChDmedeekhevtee3.png

Ерөнхий боловсролын 49 дүгээр сургуулийн дээвэр дээр 72 ширхэг нарны хавтан суурилуулах ажил бүрэн дуусжээ. Ингэснээр цахилгааны хэрэглээгээ сэргээгдэх эрчим хүчээр орлуулсан нийслэлийн анхны жишиг ногоон сургууль болж байна. Тус сургууль нь сар бүр цахилгааны зардалд 2-3 сая төгрөг зарцуулдаг. Энэ төлбөр дүүргийн төсвөөс хуваарилагдан гардаг байна. Харин сэргээгдэх эрчим хүчний системд шилжсэнээр сар бүр 2-3 сая төгрөг хэмнэж, төвийн эрчим хүчнээс хамааралгүй болж байгааг Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Мандуул онцоллоо. Цаашилбал тус сургууль илүү үйлдвэрлэсэн цахилгаанаа төвийн эрчим хүчний сүлжээнд нийлүүлэх боломжтой болжээ.