ХУУЛИЙН ТӨСӨЛ: Нийслэлээс орон нутагт шилжин суурьших иргэдэд 15 сая хүртэлх татварын хөнгөлөлт үзүүлнэ

Эдийн засаг
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
10
legacy:2025/12/f2b9ce1049fec6839742b6cf4cff4ebaa6a444b1.jpg

Засгийн газраас өнгөрөгч долоо хоногт Татварын багц хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар болсон талаараа мэдээлсэн. Тэгвэл олон нийтийн хүлээлтэд байгаа эл хуулийн төсөлд туссан онцлог заалтуудыг хүргэж байна.

-Иргэдийн сарын худалдан авалтын үнийн дүнгээс хамаарч НӨАТ-ыг 20-100 хувиар хөнгөлж, буцаан олгоно

-Татварын өртэй байгууллагын банкин дахь дансны 20 хувийг битүүмжлэхгүй үлдээж, үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлнэ

-Гааль дээр НӨАТ авахгүй, 2 сар хүртэл хугацаагаар хойшлуулна

-Тайлан залруулах хугацааг 2 хүртэлх жил болгож сунгана

-Орлого нь 400 сая төгрөгөөс бага татвар төлөгч нь НӨАТ-ын хялбаршуулсан горимоор татвараа улирлаар төлөх боломжтой болно

-Нийслэлээс орон нутагт шилжин суурьших иргэдэд 15 сая хүртэлх татварын хөнгөлөлт үзүүлнэ