“Гашуунсухайт–Ганцмод” боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажил дуусах шатандаа орж байна

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:2025/12/31.jpg

“Гашуунсухайт–Ганцмод” боомтын хил дамнасан төмөр бэлтгэл ажлууд бүрэн дуусах шатандаа орж, бетон зуурмагийн үйлдвэр, арматур бэлтгэх талбайн ашиглалтад бэлтгэл хангагдлаа. Өмнөх хугацаанд (2025.10.30-ны байдлаар) гүүр, хоолойн суурийн ажил эрчимжиж байсан бол энэ долоо хоногт гүүрийн тулгуур болон хоолойн дүүргэлтийн ажил ахицтайгаар үргэлжилж, газар дээрх угсралтын гүйцэтгэл нэмэгдлээ.

legacy:5 Шар/43.jpg

Тодруулбал, В172-р тулгуурын хэв хашмал угсралтын ажил, В168-р тулгуурын хөндлөн нурууны арматурчлалын ажил тус тус үргэлжилж байна. Мөн В167-р тулгуурын хөндлөн нурууны бетон цутгалтын ажил бүрэн дуусаж, В168, В169-р тулгуурын доод хөндлөн нурууны улны түвшин, В171-р тулгуурын их биений тэнхлэг, В176-р тулгуурын хэв хашмалын түвшин шалгуулах ажлууудыг тус тус гүйцэтгэж байна. Нийт 2,382 шон сууриас 136 шон цутгагдсан бөгөөд гүүрийн шон суурийн ажлын гүйцэтгэл 5.71%-д хүрсэн байна.

legacy:5 Шар/22.jpg