Ослын газрыг орхиж зугтаасан жолоочийн эрхийг 1 жилээр хасаж, 100 мянган төгрөгөөр торгож байна

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
10
legacy:teevriin tsagdaa/tsagdaa-1.png

Зөрчлийн тухай хуулийн 14.7.18 дах заалтад зааснаар зам тээврийн осолд холбогдсон жолооч ослын газрыг орхиж зугтаасан тохиолдолд өмнө нь зөвхөн 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох хуулийн зохицуулалт үйлчилж байсан.

Зөрчлийн тухай хуульд оруулсан өөрчлөлтөөр ослын газрыг орхиж зугтаасан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, мөн 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох зохицуулалт хэрэгжиж эхлээд байна.

Иймд жолооч, иргэдийг замын хөдөлгөөнд оролцохдоо хууль, дүрмийг чанд мөрдөж, осол, зөрчил гарсан тохиолдолд хариуцлагатай хандахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна