Онцгой албан татварын тэмдэггүй архи борлуулсан дэлгүүрийг шалгаж байна

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:TSEG/Tsagdaa-1.jpg

Дорнод аймгийн нэр бүхий аж ахуйн нэгжид "Онцгой албан татварын тэмдэггүй архи борлуулсан" гэх мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулжээ. Тодруулбал тус аймгийн төвд үйл ажиллагаа явуулдаг супермаркетад онцгой албан татварын тэмдэггүй архи худалдан борлуулсан үйлдлийг үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.

Иймд сар шинийн баяр ойртож буй энэ үед иргэд та бүхэн анхаарал болгоомжтой байж гарал үүсэл нь тодорхойгүй архи, согтууруулах ундааны зүйл худалдан авахгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.