Маршал Х.Чойбалсангийн хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин 5 сек
30
legacy:2026/02/tsetseg.jpg

Ардын хувьсгалын "анхны долоо"-гийн нэг, Монголын төр, цэргийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын хошой баатар, Маршал Хорлоогийн Чойбалсангийн мэндэлсний 131 жилийн ой өнөөдөр /2026.02.08/ тохиож байна. Энэхүү түүхэн өдөр Монгол Ардын намын дарга, УИХ-ын дарга Н.Учрал МУИС-ийн төв байрны өмнө байрлах Маршалын хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл илэрхийллээ.

Энэхүү арга хэмжээнд Монгол Ардын намын Нарийн бичгийн дарга Б.Пүрэвдагва, Дорнод аймгийн намын хорооны дарга, УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн, намын дэргэдэх байгууллагуудын удирдлагууд, газар, хэлтсийн дарга нар, ажилтнууд, ахмадууд, залуучууд, иргэдийн төлөөлөл олноор оролцон төр улсынхаа тусгаар тогтнолын төлөө зүтгэж явсан Маршал Х.Чойбалсангийн түүхэн гавьяа үйлсийг хүндэтгэн хөшөөнд нь мэхийн ёслов.

Энэ үеэр Монгол Улсын тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөө тууштай тэмцэгч, их удирдагч, шалгарсан хошой баатар, Маршал Х.Чойбалсангийн гэр бүлийнхний төлөөлөлд Монгол Ардын намын дарга, УИХ-ын дарга Н.Учрал хүндэтгэн мэндчиллээ. Маршал Х.Чойбалсангийн зээ охин Ч.Хулан, түүний эгч Ч.Халиуны охин Д.Бишрэл нар цэцэг өргөх ёслолд оролцсон юм.

“Эрхэмлэж яваарай хэмээн машид итгэн

Эрх чөлөө, тусгаар тогтнолыг та нарт үлдээв“ хэмээн Маршал Хорлоогийн Чойбалсангийн хэлсэн үг бий. Монголын түүхэнд Маршал Х.Чойбалсангийн үлдээсэн эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө зориулсан түүхэн гавьяаг дурсаж, залуу хойч үедээ мэдүүлэх, таниулах зорилгоор Монгол Ардын намын удирдлагууд мэндэлсэн ойг нь тэмдэглэн, жил бүрийн энэ өдрийг хүндэтгэн дурсдаг билээ.

Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Сайн байцгаана уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхий нийтэд хуваалцахыг хүсч байна.\nБи Монголын Оюутолгой хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би хандивлагч болсон. Би 1 бөөрөө эмнэлэгт донороор өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас би 1 бөөрөө мөнгөөр өгсөн. Бөөрөө өгсний дараа би маш эрүүл хэвээр байна. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар бөөрөнд 780 мянган ам.доллар өгсөн. DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Одоо би 780 мянган доллараар орон сууц, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуу

  • З
    Зочин

    Энн нөхөр ногоон малгайтан биш үү?

  • З
    Зочин

    Новшийн ерөнхийлөгч яагаад өргөхгүй байна