Маргаашаас баруун аймгуудын нутгаар эрс хүйтэрч, цас орж шуурна

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:tsasan shuurga/403405887_687147450278598_432780326398211055_n.png

ЦУОШГ-аас цаг уурын сэрэмжлүүлэг мэдээллийг хүргэлээ. Тодруулбал, өнөөдөр буюу гуравдугаар сарын 10-ны өдөр цаг агаар тогтуун өдөртөө ихэнх нутгаар нэмэх градусыг давж дулаан байх хэдий ч 11-ний өдрөөс эхлэн баруун аймгуудын нутгаар цаашдаа ихэнх нутгийг хамарч нойтон цас, цас орж цасан шуурга шуурч, хүчтэй салхи цаг агаарын аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч шуурч, өмнөх өдрөөс 10-20 градусаар эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна. Иймд мэргэжлийн байгууллага, малчид иргэд та бүхнийг бэлтгэл бэлэн байдлаа эртнээс төлөвлөж, аюулгүй байдлаа хангахыг зөвлөж байна.