Б.Баттүшиг МҮОХ-ны Ерөнхийлөгчөөр улиран сонгогдлоо

Спорт
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:2026/03/NewFolder/NewFolder1/NewStampUBNcopy.jpg

Монголын Үндэсний Олимпын Хорооны ээлжит чуулган өнөөдөр болж байна. Чуулганаар тус хорооны Удирдах зөвлөлд нэр дэвшигчид болон МҮОХ-ны ерөнхийлөгчийг сонгож байна. Тэгвэл Олон улсын олимпын хорооны гишүүн Б.Баттүшиг МҮОХ-ны ерөнхийлөгчөөр улиран сонгогдохоор ганцаараа нэр дэвшсэн ба дөнгөж сая санал хураалт явагдаж дууслаа. Санал хураалтын дүнгээр буюу нийт гишүүдийн 96.7 хувийн саналаар түүнийг улираан ажиллуулахаар болжээ.