Д.Амарбаясгаланг Монгол Улсын хилээр гарахыг хоригложээ

Улс төр
Turbat
Унших: 1 мин
40
legacy:amarbayasgalan/MPA PHOTO2022-8-6249-1.jpg

УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг Монгол Улсын хилээр гарахыг хоригложээ. Түүнийг авлига, албан тушаалын хэрэгт яллагдагчаар татан шалгаж байгаа юм. Тодруулбал, АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс Улсын Их Хурлын гишүүн Д.Амарбаясгаланд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3, 22.10 дугаар зүйлийн 2, 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар буруутган шалгаж байна.

Мөн уг хэрэгтэй нь холбогдуулан МАН-ын дарга Н.Учрал намаас хасах шийдвэр ч гаргаад байгаа юм.