16 настай хохирогч Ш-ийн ээж Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргажээ

Нийгэм
OtgonbayarS
Унших: 1 мин
10
legacy:16nastaiohinhereg/hcg.jpg

16 болон 32 настай эмэгтэйн амийг онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэг 2024 оны зургаадугаар сард гарсан байдаг.

Улмаар тус хэргийн анхан шатны шүүх хурал энэ оны нэгдүгээр сарын 23-нд болж шийдвэрээ гаргасан. Анхан шатны шүүхийн шийдвэрээр яллагдагч Ц.Дагвадоржид бүх насаар нь хорих ял оноосон. Харин Э.Номин-Эрдэнэ, Э.Ган-Эрдэнэ, Х.Энхсайхан нарыг цагаатгасан юм.


Тэгвэл Анхан шатны шүүхийн шийдвэртэй хохирогч Ш-ийн ээж санал нийлэхгүй тул Давж заалдах шатны шүүхэд хандаж 2026 оны гуравдугаар сарын 12-ны өдөр гомдол гарган хандаад байгаа ажээ.