Налайх дүүргээс АН-ын Үндэсний бодлогын хороонд Д.Болорсүрэн нэр дэвшжээ

Улс төр
OtgonbayarS
Унших: 1 мин
20
legacy:boloroo/260321174743.png

Ардчилсан Намын дотоод сонгууль 21 аймаг, есөн дүүрэг, 330 сум, аймгийн төвийн 218 баг, 21 тосгонд өнөөдөр /2026.03.21/ зохион байгуулагдаж байна. Тус сонгуульд Налайх дүүргээс Ардчилсан намын Үндэсний бодлогын хороонд Дүгэржавын Болорсүрэн нэр дэвшиж байна.

Тэрбээр "Налайх дүүргээс Ардчилсан намын ҮБХ-д, СБД-ийн дөрөвдүгээр хорооноос дүүргийн намын хороонд эмэгтэй квот дээр нэр дэвшиж байна. Хотынхоо хөгжилд хувь нэмрээ оруулах болно. Ардчилсан намын гишүүд маань дэмжээрэй" гэв.