“Машин бохирдууллаа“ хэмээн хоёр настай дагавар хүүгээ хөнөөсөн залууд холбогдох шүүх хурал өнөөдөр болно

Нийгэм
OtgonbayarS
Унших: 1 мин
10
legacy:shuuh/MPA PHOTO 2020-7-6316-1.jpg
legacy:shuuh/MPA PHOTO 2020-7-6316.jpg

Өнгөрсөн оны есдүгээр сард хоёр настай хүүхдийг хойд эцэг нь хөнөөсөн харамсалтай хэрэг гарч байв. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт хоёр настай хүүхэд алга болсон гэх дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн байна. Дуудлагын дагуу шалгахад, 26 настай эрэгтэй дагавар хүүхдээ “Машин бохирдууллаа” хэмээн уурлаж, амь насыг нь бүрэлгээд, цогцсыг нуусан байсан юм.

Тэгвэл уг этгээдэд холбогдох шүүх хурал өнөөдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхэд болохоор товлогдсон. Түүнийг Эрүүгийн хуулийн 10.1 зүйлийн 3 /хүнийг алах/ хэрэгт буруутган шүүх аж.