“Эрдэнэт, Булганы цахилгаан түгээх сүлжээ“ ТӨХК-ийн захирал асан В.Адъяа 50 сая төгрөгийн хахууль авсан хэргийг шүүхэд шилжүүлжээ

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
90
legacy:adiyaa.jpg

"Эрдэнэт, Булганы цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК-ийн захирлаар ажиллаж байсан В.Адъяад холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ. Тодруулбал, В.Адъяа нь "Эрдэнэт, Булганы цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК-ийн гүйцэтгэх захирал буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа “Р...” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Г-ийн “Эрчим хүчний төсөл-2” хөтөлбөрийн хүрээнд баригдаж буй эрчим хүчний барилга байгууламжийг ашиглалтад оруулах, улсын комиссын дүгнэлт гаргуулах, санхүүжилт авах, ашиг сонирхлын үүднээс 50 сая төгрөгийн хахууль авсан хэрэгт холбогдсон юм.

Тэгвэл Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг (Нийтийн албан тушаалтан хахууль авах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлсэн байна.

tenx-hd
Хуваалцах:90

СЭТГЭГДЭЛ (9)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Iim baga uu ger buleer shalgahgui yasan yum eniig balai

  • Ч
    Чингисийн сүнс

    50 сая жишээ хамгийн багадаа 500 саяын хулгай хийсэн байж таарна! Хуул, шүүхийг авилгадаад 50 сая болгож багасгаад 5 саяар торгуульдаг жишиг тогтсон! Бүх хөрөнгийг нь хураагаад 3 үеэр нь төрийн албанд ойртуулж болохгүй!

  • З
    Зүч

    Шинэ хуулиар 450к авилгал аваад 13 жилийн ял авсан авгайгаар бодход 10 дахин их жилийн ял авах уу

  • И
    ИРГЭН

    УИХ гишүүн Батлутын суганы үс л дээ хө!!! Батлутаас 50- сая төгрөгийг нь авбал зохино

  • З
    Зочин

    ХАРХОРИНЫ ЦАХИЛГААН ТҮГЭЭХ ДАРГА ДАВААСҮРЭН ГЭХ ЭТГЭЭД БИЙ ДЭЭ БАС АВИЛГАЧИН НААД АВИЛГАЧИНЫ ЧИНЬ ХАМСААТАН БАЙДАГ

  • З
    Зочин

    Үнэн шүү авилга олон удаа нэхсэн одоо наад нөхөрийн чинь цэрэг ХАРХОРИНЫ ЦАХИЛГААН ТҮГЭЭХ ДАРГА НӨХӨР БАЙНГА ХАХУУЛЬ НЭХЭЭСТЭЙ БАЙДАГ

  • З
    Зочин

    За үнэн юм байдаг юм уу. Тэр байтугай хэдэн тэрбумаар нь авсан эх орноо зарсан нь зүгээр л байж байдаг. Энэ залуу золиос л байх даа

  • Д
    Док

    яасан бага юм авсан юм овоо 500 саяыг аваад шо д шаахгүй

  • З
    Зочин

    Шоронд нь хатаа муу гөлгийг