Шаардлага хангаагүй ААН-д 6.5 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон “Эрдэнэс Оюу толгой“-н Э.Ганхүүгийн хэргийг прокурорт хүргүүлжээ

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.ДарьсүрэнУнших: 1 мин
50
legacy:GankhuuERDENES/ganhuuu.png

Авлигатай тэмцэх газраас нэр бүхий албан тушаалтнуудад холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлжээ. Тухайлбал, "Эрдэнэс Оюу толгой" ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан Э.Ганхүү нь барилга байгууламж худалдан авах ажиллагааг зохион байгуулах ажлын явцад тендерийн баримт бичиг дэх техникийн тодорхойлолтод заасан шаардлага хангаагүй аж ахуйн нэгжид барилгын талбайг хүлээн аваагүй, хүлээлцсэн баримт үйлдээгүй, гэрээний нөхцөл хангагдаагүй байхад 6.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгож албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад эдийн засгийн давуу байдал бий болгосон хэрэгт холбогдсон байдаг.

Тэгвэл дээрх хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлсэн байна.

Хуваалцах:50

СЭТГЭГДЭЛ (5)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин4 сар өмнө

    20-30 саяар торгуулаад нийтйин б Албанд 2 жил ажиллах эрх хасагдлаа гээд л гараад ирнэ дээ. Хууль нь тийм

  • И
    И4 сар өмнө

    Оюу толгойгоос авч хаа хамаагүй зарсан 20сая $ яалаа ?

  • З
    Зочин4 сар өмнө

    Ийм орк авгай нар их юмаа.

  • Д
    Даам авгай4 сар өмнө

    Нийслэлийн төрийн сангийн дарга байхдаа л асуудлыг гарын үсгээрээ шийддэгээрээ алдартай хүүхэн бсандаа.захирамжийн төсөлд гарын үсэг авах нтр бол зүгээр л хүнд суртлын уул уурхай ш дээ.Өрөөгдөө байгаа хэрнээ дотроос нь түгжээд тамхи татаад виски шимээд суучихдаг Даам гарсан авгай байсандаа.Хэдэн нярав нягтлах гарын үсгийг нь авах гэж үйл тамаа үздэг байсан.

  • З
    Зочин4 сар өмнө

    Эрдэнэс оюу толгойн хүн бүрийг шалгах ёстой цаасан дээрх бохир улс төрчдийн компани, хийдэг юм юу ч байхгүй том нэр ашигласан эрх баригч намын бохир гарууд хооллох дамжих газар