ХУУЛЬ: Ерөнхий сайд Хотын даргыг “огцруулах“ бүрэн эрхтэй бөгөөд 15 хоногийн дотор дараагийн хүнийг нэр дэвшүүлнэ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.ДарьсүрэнУнших: 1 мин 26 сек
220
legacy:UchralEC/00516.png

Ерөнхий сайд Н.Учрал Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлж буйгаа хэдхэн хормын өмнө мэдэгдсэн. Тэгвэл зарим иргэдийн дунд ийм эрх Ерөнхий сайдад байдаг уу гэх асуудал хөндөгдөж буй.

Тэгвэл Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 64 дүгээр зүйлд энэ асуудлыг тодорхой хуульчилж өгчээ. Тодруулбал,

64.1. Аймаг, сум, баг, нийслэл, дүүрэг, хорооны Засаг дарга эрүүл мэндийн байдал, хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлт гаргасан бол дээд шатны Засаг дарга буюу Ерөнхий сайд түүнийг бүрэн эрхийнх нь хугацаа дуусахаас өмнө үүрэгт ажлаас нь чөлөөлнө.

64.2. Дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд дараах үндэслэлээр доод шатны Засаг даргыг огцруулна:

64.2.1. Засаг дарга гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор нотлогдсон;

64.2.2. хууль тогтоомж удаа дараа, эсхүл ноцтой зөрчсөн;

64.2.3. энэ хуулийн 65.1.1, 65.1.2-т заасан үндэслэлээр Хурал түүнийг огцруулах санал гаргасан;

64.2.4. Засаг дарга өөрөө огцрох хүсэлтээ гаргасан;

64.2.5. энэ хуулийн 65.1.3-т заасан үндэслэлээр.

64.3. Дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд энэ хуулийн 64.2-т заасан тохиолдолд зохих шатны Хурлын санал, эсхүл өөрийн санаачилгаар огцруулах шийдвэр гаргана. Энэ шийдвэрээ тухайн Хуралд нэн даруй мэдэгдэх бөгөөд Хурал 15 хоногийн дотор Засаг даргад шинээр нэр дэвшүүлнэ.

64.4. Дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд энэ хуулийн 64.2.3-т заасныг баримтлан гаргасан тухайн Хурлын саналын дагуу Засаг даргыг огцруулах шийдвэрийг 14 хоногийн дотор гаргана. Хэрэв тухайн саналыг хүлээж аваагүй бол Хурал Засаг даргыг огцруулах саналыг нэг жилийн хугацаанд дахин тавихгүй.

64.5. Засаг даргыг хугацаанаас нь өмнө чөлөөлсөн, огцруулсан бол Засаг даргыг шинээр томилох хүртэлх хугацаанд түүний бүрэн эрхийг Засаг даргын орлогч хэрэгжүүлж хариуцлагыг бүрэн хүлээнэ.

Хуваалцах:220

СЭТГЭГДЭЛ (22)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин4 сар өмнө

    ooroo ajlaa muu hiisen hvn bna udahgui ooroo ogstroh bhaa

  • М
    Мөнхцэцэг4 сар өмнө

    Нямбаатрыг огцруулж бгаан зөв ч юм уу буруу ч юм уу. Дараагийн хотын дарга харин Нямбаатараас илүү бгаасай гэж залбирч бна. Махны үнэ үнэхээр их өссөн үнэн. Мах авахад ч бас хүндрэлтэй болсон. Бас энэ татвар бас үнэхээр дарамтлуулж бнаа.

  • З
    Зочин4 сар өмнө

    Аймаар болсон гэсэн орхон сургуульд багш байсан гарын эдлэж хэрэглэж байгаа зүйл аймаар болсон

  • З
    Зочин4 сар өмнө

    Данхын гөлөг чи бас тэгмээр байна уу нөгөө дөлгөөн гээд жүжигчинтэй байгаа юу танай данх дарга

  • З
    Зочин4 сар өмнө

    Битгий шаа наад худалч хулгайч ах дүү нараа аваад Хэнтийн бэрхрүүгээ тонил эсвэл хятадруу

  • З
    Зочин4 сар өмнө

    Хийнэ гээд хотын дарга болсон харамсалтай өмнөх дарга нараасаа ч илүү ихийг хулгайлж идэж уусан илүү ихийг шүү

  • З
    Зочин4 сар өмнө

    Ямар ажил хийсэн юм бэ чи хэлдээ дандаа хулгай луйвар чам шиг долдой суганы үс аягүй бол жижигхэн хулгайч байгаа чи

  • З
    Зочин4 сар өмнө

    Муу нянбактерийн банди минь чи дуугүй далд ор

  • З
    Зочин4 сар өмнө

    Учрал аа чи маш зөв зүйл хийлээ ямар ч бурхан шиг гавьяатай хүн байлаа худлаа ярьж хулгай хийж олон түмний боломжийг үгүй хийсэн бол цаазлах ёстой. Бас дээр нь хотоор дүүрэн таавчигтай хятадууд холхиж байна жуулчид биш хар ажилчид Монгол залуус нь харийн оронд боол болж байхад бид яагаад хятадуудад мөнгөө өгөх ёстой юм бэ таавчигтай хятадуудаас бид долоон дор юм уу?

  • З
    Зочин4 сар өмнө

    Шаалдаа гөлгөө

  • З
    Зочин4 сар өмнө

    Хуцна биз нохойн гөлөг минь

  • З
    Зочин4 сар өмнө

    Зайлаа өмхий тролл минь

  • З
    Зочин4 сар өмнө

    За шаалдаа бадмаа

  • Z
    Zochin4 сар өмнө

    Ta nar zuv songoltoo hiih chini yasiin. 70 say maltai baij 1 kh mal iig 30000 tug -uur avch ideh ni minii buruu bolj bna uu door yum bichsen toroluudaa

  • З
    Зочин4 сар өмнө

    Учралыг залуу хүн овоо гайгүй болов уу гэж бодсон. Жинхэнэ дурак ажээ. Нямбаатар хотыг хөгжлийн суурийг шинэ шатанд гаргсан. Дараагийн хүнийг нь харах л болж дээ. Бат-Амгалан мэт гарвал УБ сүйрэх байхаа ...

  • З
    Зочин4 сар өмнө

    Эргүү мулгуу!!!! Ажил хийж байгаа хүнийг зайлуулна гэдэг өөрөө ажил хийхгүй, хийж чадахгүй гэсэн үг. Өөрөө яв. Удахгүй явна

  • З
    зочин4 сар өмнө

    Үе үеийн хотын дарга нараас Нямбаатар хамгийн сайн ажилласан.

  • З
    Зочин4 сар өмнө

    Нямбаатарыг ад үзээд байгаа новшнууд дахиж ийм хотын дарга та нар амьд яваа насандаа үзэхгүй дээ хараарай за учрал хот дээр байгаа мөнгийг засагт авах гэж үхэж бга өөрөө мөнгө олох ухаан хүрэхгүй учраас

  • З
    Зочин4 сар өмнө

    Ихл улс хотын хөрөнгөөөр хаан мэт солиорсондооо туул голлууу хүртэл халдсан бурууудааа

  • J
    Jaamaa4 сар өмнө

    Учрал өөрийнхөө булшны нүхээ өөрөө ухлаа даа . дараагийн засгийн газар АН тай холимог ч гэх үү нэгдсэн засгийн газар тогтох болжээ

  • З
    Зочин4 сар өмнө

    Овоо их бурзайсан байхдаа нян бактэр огцрохдоо

  • И
    иргэн4 сар өмнө

    За ашгүй дээ одоо сайн шалгаж 500тэрбумаа олж аваад байх ёстой газар нь явуулах хэрэгтэй