Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг 5-р сарын 26-нд НИТХ-аар хэлэлцэнэ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:2026/05/IMG_1936.png

Хотын даргаар ажиллаж байсан Х.Нямбаатарыг Ерөнхий сайд ажлаас нь чөлөөлсөнтэй холбогдуулан дараагийн хүнийг нэр дэвшүүлэх, сонгох асуудал хүлээлт үүсгээд байгаа юм.

Тэгвэл ирэх даваа гараг буюу 5-р сарын 25-ны 10.00 цагаас Нийслэлийн МАН-ын хороо хуралдаж, Хотын шинэ даргын нэрийг тодруулахаар болсон. Харин үүний дараа буюу 26-ны мягмар гарагт НИТХ хуралдаж, Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байна.