Тэтгэврийн шинэчлэлийг эрчимжүүлж, бага орлоготой тэтгэвэр авагчдын нийгмийн баталгааг хангах суурь өөрчлөлт хийнэ гэв

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 2 мин 40 сек
760
legacy:UchralEC/Heleltsee/001.png

“Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026-2028 оны Улсын хэлэлцээр” Төрийн ордонд болж Ерөнхий сайд Н.Учрал оролцож үг хэллээ.

Засгийн газар “ЧӨЛӨӨЛЬЕ” санаачилга, эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлтийн бодлого хэрэгжүүлж, эдийн засгийн чөлөөлөлт, эрх зүй, дүрэм журмын чөлөөлөлт, ногоон хөгжлийн чөлөөлөлт, авлигын эсрэг чөлөөлөлтийг ажил хэрэг болгохоор хариуцлагатай ажиллаж байгааг Ерөнхий сайд хэлээд Засгийн газар улс эх оронд тулгамдаад байгаа асуудлыг богино хугацаанд цаг алдалгүй шийдэж, үнийн өсөлт, ядуурал, ажилгүйдлийг бууруулж, хөдөлмөр эрхлэгчид болон бизнеснүүдийг дэмжиж ажиллахаа илэрхийлэв.

Засгийн газар эрүүл мэнд, боловсролын салбарын эмч, багш, ажилтнуудын цалинтай холбоотой үүсээд байсан асуудлыг шийдвэрлэснээр эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухааны салбарын үйлдвэрчний эвлэлийн холбоодтой байгуулсан салбарын хамтын хэлэлцээрээр тохирсон цалин нэмэгдүүлэх нөхцөлөө Засгийн газар биелүүлэх боломжтой болсон.

2026 онд хөдөлмөрийн зах зээлийн үзүүлэлтүүдэд өсөлт хадгалагдах эерэг төлөвтэй. 2026 онд ажиллагчдын тоог 20 мянган хүнээр нэмэгдэнэ гэсэн хүлээлт байна. Эдийн засаг, хөдөлмөрийн зах зээлд гарах эерэг өөрчлөлтийг хадгалахын тулд ажлын байр нэмэгдүүлэх, аж ахуйн нэгж, байгууллагад эдийн засгийн эрх чөлөө олгох, ажиллагчдын хөдөлмөрлөх эрхийн баталгааг хангах, нийгмийн түншлэлийг дэмжих чиглэлийг баримтлан зохистой хөдөлмөр эрхлэлтийн үзэл санааг хэрэгжүүлэх нь Засгийн газрын гол бодлого гэдгийг хэллээ.

Эдийн засаг, эрх зүй, дүрэм журмын чөлөөлөлтийг тууштай хэрэгжүүлж, төсвийн үргүй зардлыг хэмнэж, төрийн бүтээмжийг нэмэгдүүлнэ. Олон Засгийн газар дамжин шийдлээ хүлээсээр гацсан асуудлуудыг шийдвэрлэх суурь реформуудыг хийнэ. Тухайлбал, олон жил ярьсан Нийгмийн халамжийн шинэчлэлийг хийхээр Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэснийг онцлов.

legacy:UchralEC/Heleltsee/003.png

Мөн Засгийн газар тэтгэврийн шинэчлэлийг эрчимжүүлж, бага орлоготой тэтгэвэр авагчдын нийгмийн баталгааг хангах суурь өөрчлөлт хийх, төлсөн шимтгэлтэйгээ уялдаатай тэтгэвэр авдаг болох шударга зарчимд шилжих бодлого баримтална. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр ажиллаж байна. Тэтгэвэр ба нийгмийн даатгалын асуудлаар шинэчлэлийн багц арга хэмжээг удахгүй танилцуулна гэлээ.

Төрийн албан хаагчдын цалин хөлс, нийгмийн баталгааг салбарын 30 гаруй хуулиар салангид ялгаатай зохицуулж байгааг өөрчилж, цалин хөлсний нэгдсэн бодлогоор зохицуулах зэрэг бодлогын чухал алхмуудыг ойрын хугацаанд хэрэгжүүлнэ.

Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, ажил олгогчдын хэрэгцээнд нийцсэн ур чадвартай ажиллах хүчнийг бэлтгэх, хөгжүүлэх нь боловсрол, хөдөлмөр эрхлэлтийн салбарын гол бодлого байх болно. Энэ үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд нийгмийн түншлэгч талуудын оролцоо, дэмжлэг чухал гэдгийг Ерөнхий сайд онцлов.

МҮЭ-ийн холбооноос тавдугаар сарын 1-нд зохион байгуулсан “Нийгмийн шударга ёсны төлөөх эв санааны нэгдлийн жагсаал, цуглаан”-аас Монгол Улсын Засгийн газарт ирүүлсэн шаардлагыг хүлээн авч, нийгмийн түншлэлийг хөгжүүлэх, салбарын хэлэлцээрт анхаарч ажиллахыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасан.

Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Улсын хэлэлцээрийг 1999 оноос хойш хоёр жил тутамд буюу нийт 11 удаа байгуулжээ. 2022 оноос хэлэлцээрийг гурван жилийн хугацаатай байгуулж байна. 2023-2025 оны Улсын хэлэлцээрийн биелэлтийг өнгөрсөн онд дүгнэсэн бол өнөөдөр 2026-2028 оны шинэ хэлэлцээр байгуулах гэж байна.

2026-2028 оны Улсын хэлэлцээрт тусгасан нийгмийн даатгал, халамжийн шинэчлэл, цалин хөлсний талаар үндэсний хэмжээнд баримтлах бодлого, иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэх, ажлын байрыг дэмжих, нийгмийн түншлэлийг хөгжүүлэх, хөдөлмөрлөх эрхийг хамгаалах зэрэг олон арга хэмжээг хэрэгжүүлэхийн төлөө Засгийн газар хамтарч ажиллана гэдгээ Ерөнхий сайд Н.Учрал илэрхийллээ.

legacy:UchralEC/Heleltsee/002.png
Хуваалцах:760

СЭТГЭГДЭЛ (76)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • И
    Иргэн

    Төрдөө биш төр барьж байгаа бидний сонгосон нөхдүүд ард иргэдээ бодохгүй байна даа

  • B
    Batsaihan

    34 jil tasraltgui ajilchihaad hamgiin dood tetgeveriig avch baina ajilsan jil herguich yumuu da

  • И
    Иргэн

    Харахаас зэвүүцэл, үзэн ядалт төрж байна.

  • З
    Зочин

    Улсад тасралтгүй их ажилласан тэгс ингэс өнгөрөөсөн ажил хийгээгүй хүмүүсээ ялгаж салгаарай

  • З
    Зочин

    1990ээс 2000оны нийгмийн даатгалын нөхөн төлөлтийг дахин төлөлтөөс хоцорсон хүмүүсийг төрөөс харж үзэж хуулиндаа оруулж өгөхийг хүсье.Гадаад байж байгаад болон олон шалтгааны улмаас хоцорсон хүмүүс маш олон байна.

  • D
    DR. ADITYA

    If you want to sell your 1 kidney for money $ 780,000 contact this hospital email. Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

  • З
    Зочин

    та нар нэмэгдлээ яриад зуныг барна Намар болохоор 2027оны 1сарын 1 нээс 10% нэмхээр боллоо гэж зарлана. Юу үнэн энэ үнэн

  • З
    Зочин

    наадмын өмнө ядаж ганц зуун цаасаар нэмээд өгчихөөч сачий чинь хүрэхгүй л дээ

  • Т
    ТЭТГЭВРИЙГ 60-70 ХУВЬ НЭМ

    БАГА, ДУНД ТЭТГЭВРИЙГ 60-70 ХУВЬ НЭН ДАРУЙ НЭМЭХИЙГ Н.УЧРАЛЫН ЗАСГИЙН ГАЗРААС ЭРС ШИЙДВЭРТЭЙ ШААРДАЖ БАЙНА !!!!!

  • З
    Зочин

    Тэтгэвэр нэмэхгүй ээ.шал худлаа ярьж,хуцахаас өөр юмгүй новшнуудыг,хөгшид нэг нэгээр нь авч дэрээ хийх л зорилго болох нээ!!!!

  • 1
    1

    ХУРДАН ТЭТГЭВЭР НЭМ !!! ИНФЛЯЦ ЧИНЬ ХОЁР ОРОНТОЙ РУУ ОРСОН БАЙГАА Ш ДЭЭ. ИЙМД ОДОО НӨХӨЖ ОЛГО

  • N
    NjNj

    2027 оны төсөвт 10% аар нэмнэ гэснийгээ одоо ярьж биднийг төөрөгдүүлэхээ болиноуу?

  • Z
    Zochin

    Huvia hicheesen huvalz ve

  • З
    Зочин

    Яагаад Ндш төлж байхад жил дээр ч нэмэхгүй тэтгэвэр дээр ч 0,5% нэмэхгүй байгаан бэ тэгсэн мөртлөө байгууллагууд,ААН-үүд НДШ бодож аваад НДЕГ мөнгийг нь аваад байгаа юм бэ хөгшчүүлийнг арай л дэндүү адилхан үзэж байгаан бишүү

  • З
    Зочин

    ТЭТГЭВРИЙН ХӨГШИД АЖИЛЛАЖ БАЙГАА БОЛОВЧ 11.5% НДШ ТӨЛДӨГ БАЙСНАА НОДНИНГООС 8% НДШ ТӨЛДӨГ БОЛСОН.ГЭТЭЛ НДГ БИДНИЙ НДШ ТӨЛСӨНИЙГ ЯМАР Ч ХЭРЭГГҮЙ ГЭЭД БАЙХ ЮМ ЭНЭ ЯМАР УЧИРТАЙ ЮМ БЭ

  • Z
    Zochin

    1990 ond ajilgui bsn olon hun bag Gadaad garch har ajil hiij uls ornii ediin zasagt ih nemer blj dollar oruulj irsen humuusiig neg udaa ulsaas harj uzej niigemiin daatgal nuhuj tuluuleh talaar anhaarch uznuu baga tetgewer abch bga humuus em taria hool und hurehgui bna bid bugd ubug deedesiin mini uldeesen baylagiig hurtej bga

  • Z
    zochin

    Ардчиллын үед хувьчлалаар монголын сор болсон нийтийн ажлын байрыг хувьчлалд үгүй хийж оронд нь хувийн компанууд олноор бий болжээ. Тэгээд энэ байгуулагуудад олон жил ажиллаж нийгмийн даатгал төлсөн шимтгэл гээд маш бага юм хийж байхын тэгээд ахмад насанд хүрээд тэтгэвэр тогтоолгоход бас хөгийн юм бага байхын биш үү

  • З
    Зочин

    Төлсөн шимтгэлээр нь т этгэвэр тогтоох нь шударга ёс шүү Учрал аа. Улсад 20 гаруй жил ажиллахдаа цалингаасаа төлсөн .Тухайн үеийн цалин нь бага учраас бага л шимтгэл төлсөн тэгээд бага тэтгэвэр тогтоолгосон .Зарим нь хуурамч групп тогтоолгож байгаад одоо хувь тэнцүүлж бага тэтгэвэр авч байгаа хүмүүс бусадтайгаа барьцаж шударга дүр эсгэж байна. 5жил өндөр төлсөн нь шударга бус гэж Учрал үзэж байх шиг байна 20 гаруй жил НДШ төлж бүрэн тэтгэвэр тогтоолгосон юм Үүний 5 жил маш өндөр их мөнгө НД-д даатгуулж байж тэтгэвэр авсан хүмүүсийг шударга бус гэж гүтгэхээ болиорой. Улсад ажилласан гээд байгаа улсуудын чинь 20 гаруй жил НДШ д төлсөн шимтгэл нь бүгд ердөө л 3 буюу 4 сая хүрвэл их юм тэгвэл тэр 5 жилээр НДШ төлсөн хүмүүс чинь 15 аас 20 гаруй сая төлсөн байдаг юм даа Учрал аа. Ийм байхад тэтгэврийг адил тэгш нэмэх тухай үндэслэлтэй ярьж бодож бай Харин 2000 онд ажиллаж байсан улсын албан тушаал одоо ажиллаж байгаа албан тушаал хоёрын цалинг дүйцүүлж бодож тэтгэвэр өгөх аргачлал т

  • З
    Зочин

    Би 42 жил ажиллаж 1.6 сая тэтгэвэр авч байна. Гэтэл хувь тэнцүүлсэн 20 гаруй жил ажилласан хүмүүс тэтгэвэр 1.5 сая болго гээд байгааг ойлгохгүй юм. Хэрэв тэтгэвэр нэмэх бол адилхан бүх тэтгэвэр авагчдад тодорхой хувиар нэмэх нь шударга шүү.

  • С
    Санал 3

    Төрийн хулгайч нараа тана.

  • С
    Санал 2

    ТӨР МАХНЫ үнээ барьж чадахгүй гэж байгаа бол ЦАЛИН ТЭТГЭВРИЙНХЭЭ ДООД ХЭМЖЭЭГ МАХНЫХАА ҮНЭЭС 100-300 дахин нэмэгдүүл. Одоо кг цул мах 38000-д хүрсэн байна. Тэгвэл цалин, тэтгэврийнхээ доод хэмжээг 3.8 сая болго. Эсвэл Эмээлтийн хэдэн хятад, тэднийгар хөл болсон ченжүүдийн арга залинд орж махны үнийг хөөрөгдүүлэхээ зогсоо. Энэ махны үнэ, хөөрөгдөлөөс малчид хожиж байгаа, малчид хожиг гэж худлаа ярихаа боль, гэнэн итгэхээ боль. Малчдаас 20000 авч зах дэлгүүрт 38000 хүргэж бна. Цаашид ч өсөх байх

  • С
    Санал 1

    Чөлөөлье гэдэг нь зөв. Гэхдээ юуг вэ гэдгээ эргэж хар. ТҮЦ-ээ боль. ТҮЦ-гүй хэдэн сар гоё л байсан. Та нар өөрсдөө хотынхоо автобусны буудлууд дээрх ТҮЦ-ээр ороод үйлчлүүлээд үзээч. Эргэн тойрныг нь хар даа.

  • C
    Chuka

    Их төлсөн нь их бага төлсөн нь бага авдаг шудрага зарчим хэрэгтэй. Даатгалыг халамж мэт хавтгайруулж болохгүй. Цэрэг цагдаанар НДШ-г төр 100% даахаа боль. 50% ч болтугай өөрсдөө төлөх хэрэгтэй.

  • З
    Зочин

    УИХ-н 126 гишүүнийг цөөлж байгаад ч хамаагүй тэтгэврээ нэмэх хэрэгтэй.

  • И
    Иргэн

    Хувь тэнцүүлдэгээ хал.устга.ажиллсан жилийг нэм доод тал нь 25болго.насыг 65 болго.халамжийн тэтгэвэрээ зогсоо.ингэвэл шудрага ёс тогтоно

  • С
    СДД

    5 жил төлөөд тэтгэвэр авдаггүй шүү. Сайн дураараа төлу тэтгэвэрт гарахад яг л ажилласан жил шиг 20 -23 жилээс дээш төлнө шүү дээ. Тэнэхээр НД маш их нэмэр болдогмхүмүүс шүү дээ!

  • Х
    Хуц

    Битгиы хуцаад бөрьцаад бай. Өндөр авдаг хүмүүс больчих. Насаараа ажилласан хүмүүс 760 мянга л авдаг шүү

  • Ч
    Ч.Чулуунбаяр

    Улсад тасралтгүй 40 гаруй жил ажилласан хортой нөхцөлөөр тэтгэвэрт 2011-н онд гараад 2023-н оны засгийн газрын 238-р тогтоолоор хохирсон ахмадын хохиролыг нөхөн тооцуулж бодуулах шаардлага хүргүүл байна.

  • М
    Монгол улсын иргэн

    БАГА ТЭТГЭВРИЙГ НЭМЭХ НЬ ЗӨВ БОЛОВЧ УЛСАД АЖИЛЛАСАН ЖИЛИЙГ НЬ ТООЦОЖ НЭМЭЭРЭЙ. АЖИЛ ХИЙСЭН ҮГҮЙ НЬ МЭДЭГДЭХГҮЙ, ХУВИЙН КАМПАНИАР НИЙГМИЙН ДААТГАЛ ТӨЛҮҮЛЭЭД ӨНДӨР ТЭТГЭВЭР АВСАН ХҮМҮҮС ЗӨНДӨӨ БАЙНА. УЛСАД АЖИЛЛАЖ БАЫГААД ТЭТГЭВЭРТЭЭ ГАРСАН АХМАДУУДЫГ УЛСАД АЖИЛ ХИЙЖ ҮЗЭЭГҮЙ, ХУВЬ ТЭНЦҮҮЛЖ ТЭТГЭВЭРТ ГАРСАН ХҮМҮҮСТЭЙ АДИЛ ХЭМЖЭЭНД НЭМЖ БОДОХГҮЙ БАЙХАА. ЕРӨНХИЙ САЙДАД ШУДАРГААР ТЭТГЭВЭР НЭМЭХИЙГ ХҮСЭЖ БАЙНА. АЖИЛ ХИЙЖ, НИЙГМИЙН ДААТГАЛ ТӨЛСӨН ТАТВАРААСАА ТЭТГЭВЭР АВЧ БАЙГАА ХҮН, ХУВЬ ТЭНЦҮҮЛЖ ТЭТГЭВЭР АВСАН ХҮН ХОЁР ТЭНГЭР ГАЗАР ШИГ ЯЛГААТАЙ ШҮҮ ГЭДГИЙГ ТӨР ЗАСАГ ЯЛГАХ БАЙХАА ГЭЖ НАЙДАЖ БАЙНА.

  • З
    Зочин

    40. Гаран жил ажиллаж ндш төлөөд хүнд хэцүү ажил хииж 2025 онд гарсан хүмүүс ииг хохироомооргүи бна хулгаи хиисэн мөнгө төлөөгүи үнэн зөв хөдөлмөрлөж ар гэр үр хүүхэд хамаг бдаг аа гаргуунд нь гаргаж ажиллах шаардлага тулгарч тэр бдалдаа зохицож амьдарч ажилласан хүмүүс гомдолтоил бх шиг бна шүү.

  • З
    Зочин

    20-30 jil ajillasan hymyysiig 1.8 saya bolgood ulsad ajillaagyi 5 jil sain duraar tulj garsan hymyysiig 1.5-2.5 avch bsigaag boliulah heregtei sh dee

  • I
    Irgen

    1990-1995 ond tetgevert garsan deed bolovsroltoi emch bagsh geh met bvren tetgevertei 20 oos deesh jil ajillasan hymyysiig svvlg garch 1.3 saya avch baigaatai afiltgahiig l shaardaj bn.ter vedee unfur l tatvar tulj bsn

  • З
    Зоч

    Доод хэмжээг 1.5 сая болговол Учрал минь урт настай удаа дараагийн УИХ-ын гишүүн болно шүү.

  • И
    Иргэн

    Тэтгэврийг ижил мөнгөн дүнгээр нэмдэг шударга биш, хувиар нэмэх хэрэгтэй.

  • З
    Зочин

    Засгийн газар 2025 онд хуулиа зөрчсөн, импляцийн дагуу нэмнэ гэсэн заалтаа зөрчсөн, ЗГ хуулиа биелүүлж ажил

  • З
    Зочин

    Ажилласан жил, н.д төлсөн хэмжээ, жилд бүрийн импляци гээд олон итгэлцүүр орсон бх хэрэгтэй бна, ганц тэтгэврийн доод хэмжээг өсгөх гэдэг утгагүй, даатгал өндөр төлсөн бна гэдэг нь тэр хэмжээгээрээ өндөр цалин авч, хүнд ажил хийсэн бдаг, тэр хүмүүс тэгээд хохирох уу? Жил бүр ипляциа дагаад өсгөх ёстой, үгүй болбоос жил ирэх тутам л авч бгаа тэтгэвэр хог болно

  • З
    Зочин

    Болтугай,болтугай. Молиго үмхсээр байтал юманд үнэмшихээ болиод байнаа.

  • З
    Зочин

    Наймаачид малчдын сүүлийн 5 жил өндөр төлж өндөр гарсан улс их байхыма

  • З
    Зочин

    Насаараа ажилласан НД төлсөн ахмадууд яах болж байнаа

  • З
    Зочин

    Тэтгэвэрт гарах насийг ухараадагаа болимоор юмаа жил хүрэхгүй хувь тэнцүүлсэнээр гарна 2жил 3 сарын дараа гэхий тэтгэврийн насанд хүрээд хувь тэнцүүлэхээр гарах жил нь гүйзцэн бол насанд нь яагаад гаргаж болохгүй байгаа юм бэ

  • Д
    Дээгий

    Эрүүл мэндийн салбарын ажилчдын цалинг нэмээд үйлчилгээ нь сайжрахгүй байгаад ямар хариуцлага тооцох вэ. Улаанбаатар хот дахь улсын эмнэлгүүдэд үзүүлэх, хагалгаанд орох дараалал яагаад хэдэн сараар урт байдаг юм. Үзүүлсэн хүмүүсийг заавал хувийн лабораторид төлбөртэй шинжилгээ өг гэдэг. Яаралтай хагалгаанд орох шаардлагатай байхад дугаар ав гэдэг. Тэрийг нь хүлээвэл амьд явах магадлал гүй болж хувийн эмнэлгүүдэд хандаж төлбөртэй хагалгаанд орох нь хэвийн болоод байна. Үүнээс болж орон сууцаа барьцаалж зээл авах, хүүтэй мөнгө авсанаас буцааж төлж чадахгүй болох нь нийтлэг.

  • З
    Зочин

    Улсад ажилласан. Тэтгэвэр.ндш төлснөөр нь тэтгэвэрээ нэмэх хэрэгтэй. Зг-аас тэтгэвэр нэмэхэд нд байгууллага гуйвуулж бага нэмсэн гэсэн тэрийг засах хэрэгтэй

  • Д
    Долгормаа

    Тэтгэвэрийн шударга зарчимд шилжих гэж байгааг дэмжиж байнаа.Баярлалаа

  • B
    Bujaa

    Бага тэтгэврийг нэмэгдүүлэх, НДШ төлсөн хэмжээтэй уялдуулан тэтгэвэр тогтоох бодлого хэрэгжүүлнэ гэнэ. Эсрэг хоёр чиглэлд хөгждөг үзүүлэлтийг нэг мөр болгоно гэх нь эрүүл хүний ой тойнд багтамгүй санагдана. Хэлээд ахмадуудыг хуурчихаж тэнхээ хүрэх үү.

  • А
    Ахмад

    Яг 30 аас дээш жил төр улсад ажиллаад тэтгэвэрт гарсан 900 аас доош авч байгаа мэргэжлийн албан хаагчид 2010 оноос өмнө тэтгэвэр тогтоолгосон маш их хохирч байгаа НӨАТ ийн 400 сая босгоо хурдан шийдээчээ 50 сая болонгууд НӨАТ ийн өрөнд ороод жижиг ААН үүд маш ихээрээ дампуурч байна .

  • З
    Зочин

    Маш зөв шүү судалгаатай үндэслэлтэй тэтгэвэр нэмэх эсэхээ шийдвэрлэх хэрэгтэй татвар огт төлөөгүй байж бизнес эрхэлдэг тэгээд сайн дураараа тултал нь НД төлчихөөд тэтгэвэр нэмүүлнэ гэж хуцаад байгаа хөгшдийг алгасах хэрэгтэй зөвхөн гаргасан хүүхдэдийнхээ төлөө ажиллаж амьдарчихаад хүний төлөө улс орны төлөө амьдарч ажилласан юм шиг огт татвар төлөөгүй баячууд ч байна

  • З
    Зочин

    Юундаа инээцгиисиин хүнии 40.50 жилиин хөдөлмөрииг хачин болгож ярьчихаад амар ажил биш бсан шүү иргэдиин эрүүл мэндиин төлөө ажиллах чинь амар биш бсан өгсөн тэтгэвэр чинь биeэ эмчлүүлж хүрэхгүи бга

  • З
    Зочин

    Та нарт өгч байгаа нэртэй буцаагаад авдаг юмаа хөгшин ацнуудаа хаха

  • З
    Зочин

    30-40 жил НД төлсөн хүн 10-12 жил бага төлөөд хувь тэнцүүлэхэд Тэтгэвэр 2 өөр шүү. Нийтэд нь хувиар нэмэх нь зөв шүү! НД-ийн Хуулийн дагуу л тогтоосон байгаа.

  • Б
    Баб

    Болтугай

  • З
    зочин

    Ярихаа болиод хийх хэрэгтэй байна яриад байгаа юмнууд нь ахмадуудын амьдралд ямарч хүртээмжгүй нэмэргүй амьдралаас тасархай байхийн.Тэтгэвэр нэмэх ямарч боломжгүй гэсэн мөртлөө багш нарын нэмэгдсэн цалингаас нэмэгдэл бодож өгнө гэхээр ахмадуудаа илт ялгаварлаж байгаа хэрэг бишүү.Хэний хүчинд өдий зэрэгт хүрснээ санахыг ч хүсдэггүй ухамсаргүй ачлалгүй сайд дарга нартай байхаар яаж ч дэвжиж дээшлэх вэ дээ

  • И
    Иргэн

    НӨАТ -н БОСГЫГ 400 САЯ БОЛГОНО ГЭЭД ИХ УДАЖ БНА ШҮҮ. АРД ТҮМНЭЭ АЖИЛ ХИЙХ ,БИЗНEС ХИЙХ ЯМАР Ч БОЛОМЖГҮЙ 50 САЯ ТӨГРӨГӨӨР БООМИЛЧИХСОН ийм улс яаж хөгжих вэ. ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛЭЭ ДЭМЖИЖ БАЙЖ УЛС ХӨГЖДӨГ ГЭТЭЛ МАНАЙ ТӨР ЗАСАГ ТАТВАРААР ДАРАМТАЛЖ ҮҮД ХААЛГЫГ НЬ ХААЖ АМЬДРАЛЫГ НЬ МОХООЖ БНА. УЧРАЛ САЙД АМЛАЛТАА ХУРДАН АЖИЛ ХЭРЭГ БОЛГОХ ХЭРЭГТЭЙ БНА.

  • Х
    Хүний эрх

    Хүмүүс өлсөөд байнаа , цангаад байнаа , улсын хэмжээнд хүнсний нөөц 300 хувьтай байгаа , тэтгэвэр тэтгэмжийн доод хэмжээг яаралтай 1.500.000 төгрөг болгоорой !!!!!!

  • И
    Иргэн

    ТАТВАРЫН ӨӨРЧЛӨЛТӨӨ ХУРДАН АЖИЛ ХЭРЭГ БОЛГООЧЭЭ. ХОЙШЛУУЛААД ЖИЛ ГАРАН БОЛЛОО. ТАТВАРЫН МӨНГӨӨР ҮР АШИГГҮЙ ТАНСАГЛААД ДУУСЛАА. АРД ТҮМНИЙ НУРУУН ДЭЭРХ АЧААГ ХӨНГӨЛМӨӨР ЮМ. АЖИЛ БИЗНEСИЙГ НЬ ХАРЛУУЛЖ ХААЛГА ҮҮДИЙГ НЬ БАРИУЛААД АМЬДРАЛ НЬ ДОРОЙТОЖ БНА.

  • Г
    Ганхуяг цэвээн

    Тэтгэвэр тэтгэмжийн доод хэмжээг яаралтай 1.500.000 төгрөг болгоорой , шударга ёс мандтугай !!!!!!!

  • Ч
    Чимэг

    Нийгмийн даатгал олоэ жил төлсөн хүн,даатгал бараг төлөөгүй буюу хамгийн багаар төлөөд өөрөө том том аж ахуй эрхэлдэг хүмүүс хоёр ижил тэтгэвэр авах нь шударга ёс мөн үү..Миний мэдэхээр маш том сэлбэг болон бөөний төв ажиллуулдаг хүн хамгийн багаар тогтсон..яагаад гэвэл тэд маш бага татавар төлж байсан.Иймд бүгдийг ижил нэмэх ёстой

  • З
    Зочин

    Бага тэтгэвэр авч байгаа хүмүүс чинь улсад огт ажиллаагүй, тэгс ингэс хийгээд биеийн амрын харж халамжаар амьдарч байсан хүмүүс шүү. Одоо л нэг эх орондоо их юм бүтээчихсэн хүмүүс шиг бүлтрээд байгаа болохоос биш. Олон жил үр бүтээлтэй ажилласан хүмүүсийн тэтгэвэр өндөр байх нь зөв. Наад хасаг чинь тэгштгээд завааруулдаг нохой шүү. Бага тэтгнврийг нэмнэ гэж солиорохоо больвол таарна, нэмбэл хувиар нэмэх хэрэгтэй.

  • З
    Зоригт

    УЧРАЛ САЙД АМЛАЛТАА АЖИЛ БОЛГОНО ГЭДЭГТ ИТГЭЖ БНА. ТЭТГЭВЭРИЙН ШИНЭЧЛЭЛТ, ТАТВАРЫН ӨӨРЧЛӨЛТҮҮДЭЭ НЭН ЯАРАЛТАЙ АЖИЛ ХЭРЭГ БОЛГОМООР БАЙНА.ЯЛАНГУЯА ТАТВАРЫН ӨӨРЧЛӨЛТ ИХ ХОЙШЛОГДООД ЖИЛ ГАРАН БОЛЖ БАЙНА ШҮҮ.

  • З
    Зочин

    Зах зээлд шилжсэнээс хойш үйдвэрүүд дампуурч хаалгаа хаасан боловч зарим үйлдвэр голоо зогоож ажиллаж цалингаа дөнгөж тавьдаг бсан цалин ч бага болохоор бид нийгмийн даатгалын татвараа бага төлж 20-30 жил ажиллаж явсан бидний буруу биш , иймд яг цэвэр улсд ажилласанаар нь нэмэх хэрэгтэй .

  • З
    ЗОЧИН

    Баахан худлаа амлаж биднийгээ хооллочих юм аа. Амьдрал ядуурч уриа лоозонгоор тархи хооллочих бололтой . 10 жил засаг төр барьж байхдаа амьдралыг ийм болгочихоод Одоо болохоор шалгаж байна судлаж байна гэсээр цаг хугацаа өнгөрч зарим нь тэр сайхан цагийг харалгүй бурхныхаа оронд явж байх юм.

  • З
    Зочин

    Нэг ерөнхий сайд нэг уриа лоозон гаргаад түүнийгээ төгс хэрэгжүүлдэггүй огцордог. Оюун эрдэнэ авилгал хулгайтай тууштай тэмцэнэ гэсэн. Өөрөө хулгайлсан гэж ард түмэн дүгнэсэн. Зандан шатар цэгцэрье гэдэг лоозон ярьсан. Цэгцрэх хөдөлгөөнийхөө эсрэг өөрсдөө ажилласан . Одоо Учрал чөлөөлөлт гэнэ үү нэг лоозон яриад эхлэсэн. Амьдрал дээр нөгөө ТҮЦнүүдээ эргүүлээд гудмандаа тавиад эхлэсэн. Энэ лоозонгууд амьдралд сайнаар биш бүүр эсрэгээрээ хэрэгжээд байдаг байгаа шүү.

  • З
    Зочин

    Ард түмэн бие,биенээ хэмлэж суухаар улсаас их наядаар нь идэж уучихаад 1-2 жилийн ял тэнцэн авдаг,хилийн хориг тавиулсан болоод чимээ тасардаг өндөр дээд албан тушаалтан, дарга сайд нараасаа улсыг хохиролгүй болгохыг шаардах ёстой .Төсөл хэрэгжүүлэх нэрээр идээд уучихдаг хийсэн бүтээсэн зүйл 1ч байхгүй ийм орон,ийм тогтолцоо дэлхийн хаана ч байхгүй.Эх орон ард түмэн,үр хүүхдийнхээ өнөөдөр,маргааш ирээдүйг идэж уудаг ...Энэ ёс зүйг халж байж шудрага ёс тогтоно. Тэтгэвэрийн хэдээр талцаж,хэд хуваагдаж ,өөр хоорондоо хэрэлдэж суух нь бидэнд сайн зүйл үгүй.Шинэ ЁРӨНХИЙ САЙД та махны асуудалд арга хэмжээ авсан бол ЦАХИЛГААН станцыг идэж шамшигдуулсан Тавинбэх нарыг яах гэж байна,Нефтийн үйлдвэр яаж байна бэ? Нүүрсний асуудал юу болсон бэ? гэх мэт олон асуудлыг нэг бүрчлэн шалгаж улсыг хохиролгүй болгох тал дээр харицлага тооцож өгнө үү. Хэрэгжүүлсэн төсөл хэрхэн яаж хэрэгжиж байна вэ гэх мэт асуудалд анхаарч Ард түмнийг ялгавран шүүдэг хууль, цагдаагийн газрыг үндсээр нь солих хэрэгтэй.

  • А
    Ахмад настан

    Маш зөв.Баярлалаа.

  • З
    Зочин

    Хэзээ вэ. Ярьж хэрэгжүүлэх гээд баахан цаг үрнэ биздээ. Хийхэд амархан биш гэдэг шалтгаанаар. Хулгай хийхэдээ ухаан цаг гаргадаг шигээ түргэн шуурхай хийгээрэй дээ

  • З
    Зочин

    Нэмлээ гээд яадийн, барааны үнэ дээр үнэ нэмж зардаг шулаачид дэлгүүр, эмийн сангийнхан сургаар нь бүх юмны үнийг нэмнэ. Тэдэнд дүрэм журам, хараа хяналт байхгүй.

  • З
    Зочин

    Уг нь бол тэтгэвэр нэмэх л хэрэгтэй 30-40 жил ажиллачихсан улсад татвараа төлж байсан улсууд бий 2010 оноос өмнө гарсан улсуудын дээд хэмжээнүүд адил байсан 5саяыг аваад татвар төлсөн 600к аваад татвар төлсөн адилхан хэмжээгээр тэтгэвэр авна учир хэдэн төг с доошоор бодно гэсэн хязгаартай 2009 оноос дээд хэмжээ саяас боддог болсон өмнөх онуудых бүгд тайралттай 2008 оных 800к 2007 оныхыг 680к аар Одоо тэр тэтгэвэр 1.5 болгуулья гээд жагсаад байгаа нөхөд бол хөлсөөр жагсагчид ажил хийж байгаагүй эсвэл шорон оронгоор явж байсан эсвэл бага татвар төлөгчид л байгаа жагссангууд нь тэтгэвэр нэмүүлээд байдаг бол шударга зарчим алдагдах л байх

  • З
    Зочин

    2026 оны 1 сарын 1-нд тэтгэврийг имфляцитай уялдуулж 8,6%-р нэмэх байтал нийтээр нь 80,000₮-р тэтгэвэр нэмэгдүүлжээ. Нийгмийн хамгааллын яам, ЗГ ингэж хууль зөрчиж тогтоол гаргаж болох уу? 1.0 саяас дээш тэтгэвэр авагчид бүгд хохирсон. Харин нь бага тэтгэвэртэнгүүд хожжээ. Ингэж хууль зөрчиж ПОПОРЧ болохгүй л дээ.

  • З
    ЗЗ

    30, 40 жил ажил хийж татвар даатгалаа төлсөн хүмүүс тэтгэвэрт гарахад илүү авах нь шударга ёс. Огт ажил хийж байгаагүй шахуу, тэгснээ улсаас өгсөн жил гээд бараг 10 жилийн даатгалын нөхөн төлбөрийг хэдэн төгрөгөөр хаачихаад 4 буюу түүнээс дээш хүүхэд гаргасан авгай нар 50 хүрэхээсээ өмнө гэнэт нийгмийн даатгалд хайр зарлаж 5 жил өндөр төлбөр хийгээд л өндөр тэтгэвэр тогтоолгох нь насаараа зүтгэж ирсэн хүмүүст гомдолтой шүү. Олон хүүхдээд тэтгэвэр тогтоох нь хүнийг ялгаварлан гадуурхах зөрчил гэж боддог. Хүүхэд төрүүлэх боломжгүй эсвэл хань ижил нь эрт нас барсан гэх мэт шалтгаантай олон эмэгтэйчүүд байдаг

  • А
    Ахмад

    Бага орлоготой тэтгэвэр авагчдын нийгмийн баталгааг хангана. Яг яана гэсэн үг вэ. Үнэгүй байр, хоол хүнс өгөөд тог усыг нь улсаас даагаад байлгах юм уу.

  • З
    Зочин

    Бүрэн тэтгэвэрийнхээ доод хэмжээг хэмжээг нэмээ бүх юмныхан үнэ нь тэнгэрт хадчихсан яаж амьдрах болж байна

  • Г
    Гоо

    Энд чинь ахмадууд бидэнд ард түмэнд наалдах юм түй ч алга. Ард түмнээсээ шууд авна, шулна л гээд байдаг өгөх юм юу ч байхгүй. Өгөх болохоор мөнгө байхгүй гэдэг өөрсдөө идэх болохоор тэрбум тэрбум, их наядаар нь цуслана, гудрана. Ахмад настанд ипоткийн зээлийг очергүй олгоно ч гэх шиг солиорох юм. Хэдхэн ахмадууд л авна биз дээ, бид бүгд ипотекийн зээл авах юм уу? Таван ямаатай амьдарч байгаа хөдөөний хоёр хөгшин ипотек авах юм уу?.бүү солиор. Үүнд орвол бүгдэд хүртээмжтэйгээр нь ХАХОАТ-аа1%, НӨАТ-ын буцаан олголтоо 10 болго

  • З
    Зочин

    Ухрал огцор

  • Z
    Zochin

    Бага орлоготой тэтгэвэр авагчдын баталгааг хангана гдг нь юу гэсэн үг юм бээ? Ажил хийгээгүй, НДШ төлж бгаагүй хүмүүс нь завшаад төлж ирсэн ялангуяа их төлсөн хүмүүс нь тэд нартай адил тэтгэвэр аваад яв гэж бга юмуу? Ажил хийх, НДШ төлөх хэрэг бгаа юму тэгвэл? Энэ тгд шударга ёс уу? Яагаад дандаа шударгаар ажиллаж хөдөлмөрлөсөн, шударгаар татвар, шимтгэлээ төлснүүд нь хохирч шулуулж мөлжүүлж амьдрах ёстой юм бэ? Тэртэй тэргүй төлсөн хэмжээгээрээ тэтгэврээ авч ч чадахгүй хагас хугас тооцуулаад, бид нарын төлснөөс илүүчилж тэр паразитуудад халамж-н тэтгэвэр олгож бга бз дэ. Шударга бх хэрэг алга новш гэж. Тэр ажил хийгээгүй улсад чинь харж хандах үр хүүхэд мүүхэд гэж бгаа биз дээ. Байхгүй бол тийм хүмүүсээ авдаг асрамжийн газар мазраа байгуулаач. Ядаргаатай юм бэ. Одоо тгд эх үүсвэр нь татвар төлөгчд-н мөнгөнөөс л гарах бх да бодвол. Татвар төлөгчд-н мөнгийг цацаж, идэж ууж ханахгүй юмаа. Уг нь энэ татвар төлөгчид чинь амьдрах орчин нөхцл-г минь сайжруулаад өгөөрэй гэж л татвар төлдөг

  • И
    И

    Юун сонгуулийн өмнөх шиг юм ярьчваа ?

  • Н
    НДШ насараа төлсөн нь хохирох учиргүй

    Дор бичсэн сэтгэгдэл яг зөв. Улсад ажиллаж НДШ төлөөгүй шахам бж 1.5 сая төг авна гэж агсраад бгаа аваргууд насан туршдаа зүгээ р бж бгаад ингэж сиймхийгээр завшиж ирсэн муу аргатай болтой. Би 38 жил НДШ төлж тэтгврийн хуримтлла бүрдүүлсэн.Над мэт улсын тэтгврийг бага боловч нэмээч .мах35к +эмний үнэ…… чанга бна шүү

  • И
    ИРГЭН

    Хөдлмөрлөх хугацаандаа хэдэн төгрөг НД хуримтлуулсан гэдгээрээ тэтгэвэр авах нь шудрага хэрүүл, барьцах асуудалгүй амар шүү дээ!!! Хэдхэн жил багахан хэмжээний НД шимтгэл төлчихөөд тэнгэрийн тэтгэвэр нэхдэг улны сэтгэлгээ арилна!!!