“Улаанбаатар метро“ төслийн захирал Т.Мөнхдалайг АТГ-аас шалгаж байна

Улс төр
TurbatУнших: 1 мин
50
legacy:2026/06/7cdefddde59548aeafd67d330a51fdf0.jpg

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс нийслэлээс хэрэгжүүлсэн бүх төсөл хөтөлбөрийг шалгаж эхлээд буй. Тодруулбал, Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын хамтарсан ажлын хэсэг байгуулагдан нийслэлээс хэрэгжүүлж буй 24 мега төслийн сонгон шалгаруулалт хууль бус зохион байгуулагдсан эсэх, төслийн санхүүжилтийг зориулалтын дагуу зарцуулсан эсэх зэрэг асуудлыг шалгаж байгаа юм. Энэ хүрээнд хамтарсан ажлын хэсэг нь “Туулын хурдны зам”, “Сэлбэ 20 минутын хот”, “Шинэ тойрог авто зам”-ын урьдчилсан зураг төсөв, техник эдийн засгийн үндэслэл, “Улаанбаатар метро төсөл” гэх мэт томоохон төслүүдэд мөрдөн шалгах ажиллагааг явуулж эхлээд байна.

Шалгалтын хүрээнд Хотын даргын орлогч асан Т.Даваадалайгийн дүү, "Улаанбаатар метро" төслийн захирал Т.Мөнхдалайг АТГ-аас шалгаж эхэлжээ. Мөн Т.Даваадалайг ч “Туулын хурдны зам"-ын төслөөс 6.6 тэрбум төгрөгийн өөрийн эхнэр болон хамаарал бүхий хүмүүсийнхээ дансаар авч, мөнгө угаасан байж болзошгүй хэмээн буруутган шалгаж байгаа юм.

Хуваалцах:50

СЭТГЭГДЭЛ (5)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Ү
    Үнэн үнэн үнэн4 сар өмнө

    Хамаарал бүхий этгээд энээ тэрээ болохгүй гэдэгсэн.Одоо бүр цайрчихжээ.Тендерийн асуудал яригдаж шийдэгдэж бхад яагаад Цагдаа,Тагнуул,АТГ анхааралдаа авахгүй бна.Энэ улс орон минь юу л болоод бна даа.Эрх мэдэл албан тушаалын болон ашиг сонирхлын тэмцлийн талыар болоо юу даа.

  • З
    Зочин4 сар өмнө

    Т.Мөнхдалайгийн ажиллаж байсан Японы О Си Жи гэж компани өмнө нь Пи си ай гэсэн нэртэй байсан бөгөөд авилгал өгсөн хэргээр гадаадаас хөөгдөж байсан газар шүү. Японы О Си Жи гэж компани нь Монголын иргэнийг хохироосон хэргээр Монголын шүүхээр орж байсан жинхэнэ адгийн компани даа.

  • З
    Зочин4 сар өмнө

    Бүүр нэг сэжгииин өлөн хүүрүүүд

  • З
    Зочин4 сар өмнө

    yaahaaraa muusain pacaanuud gereeree darga bolcn yavj baidag um sdakuudaa. ene bol cever ashig sonirhliin zurchil shde acnuudaa

  • Д
    ДАВААДАЛАЙ4 сар өмнө

    МУУСАЙН НОХОЙН БААСНУУД ЯААЯАА ЯАЧИЖ ЧАДАХГҮЙ !!!