УИХ дахь намын бүлгүүд 10.00 цагаас хуралдана
10

Долоо хоног бүрийн даваа гарагийн 10.00 цагаас УИХ-д суудалтай МАН, АН-ын бүлэг болон ХҮН намын зөвлөл тус тус хуралддаг билээ.
Энэ дагуу өнөөдрийн хуралдаан 10.00 цагаас эхэлнэ. Одоогоор хэлэлцэх асуудлууд хараахан тодорхой болоогүй байна. Энэ долоо хоногт УИХ-аар:
-Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл
-Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл зэрэг хуулийн төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөөд байгаа юм.



