Нийслэлийн МАН: Б.Пүрэвдагвыг Хотын даргад санал болгосон тогтоолыг танилцуулж байна

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:PurevdagvaSDY.png

Хотын даргад нэр дэвшигчийг тодруулах Нийслэлийн МАН-ын хорооны хурал Тусгаар тогтнолын ордонд 76 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хурлын эхэнд Хотын даргад Б.Пүрэвдагвыг санал болгосон МАН-ын Удирдах зөвлөлийн тогтоолыг уншиж танилцуулж байгаа аж.

Үүний дараа асуулт хариулт явагдах бөгөөд эцэст нь санал хураалт явагдаж, Хотын даргад нэр дэвшигчийн асуудлыг эцэслэх юм. Улмаар маргааш 11.00 цагаас НИТХ-ын ээлжит бус хуралдаанаар Хотын даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ.