Б.Пүрэвдагвыг хотын даргад нэр дэвшүүлэхийг Нийслэлийн МАН-ын хорооны гишүүд дэмжлээ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:purevdagva/05255.png

Нийслэлийн МАН-ын хорооны хурал 76 хувийн ирцтэйгээр эхэлсэн билээ. Хурлын эхэнд Хотын даргад Б.Пүрэвдагвыг санал болгосон МАН-ын Удирдах зөвлөлийн тогтоолыг уншиж танилцуулсан юм.

Заалнаас хэн нэгэн нэрээ дэвшүүлээгүй тул Б.Пүрэвдагва өрсөлдөгчгүйгээр дэмжигдсэн байна. Улмаар түүнийг маргааш НИТХ-ын хуралдаанд танилцуулж, санал хураалт явуулах бөгөөд олонх дэмжсэн тохиолдолд Ерөнхий сайдад уламжилж, батламжилснаар Хотын даргын томилгоо албажих юм.