ШУУД: Б.Пүрэвдагвыг Хотын даргад нэр дэвшүүлэх асуудлыг НИТХ-аар хэлэлцэж байна

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:nith/2026/707229529_1291066249865651_5267762690031632841_n.jpg

Нийслэлийн МАН-ын хороо өчигдөр хуралдаж, Б.Пүрэвдагвыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид нэр дэвшүүлэхийг 94.5 хувийн саналаар дэмжсэн билээ.

Тэгвэл өнөөдөр 11.00 цагаас товлогдоод буй НИТХ-ын ээлжит бус хуралдаанаар Б.Пүрэвдагвыг нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн. Энэ дагуу НИТХ-ын ээлжит бус хуралдаан эхэллээ. Хэрэв НИТХ-ын төлөөлөгчдийн олонх дэмжсэн тохиолдолд Ерөнхий сайдад уламжилна. Харин Ерөнхий сайд батламжилсаны дараа томилгоо албажих юм.

Б.Пүрэвдагва одоо МАН-ын Нарийн бичгийн дарга, тус намын Залуучуудын холбооны Ерөнхийлөгчөөр ажиллаж буй.