Г.Дамдинням: 12 жил хүлээгдсэн үндэсний баялгийн сангаа арвижуулах зэрэг том хэмжээний өөрчлөлтүүдийг хийх их ажил эхэллээ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин 7 сек
30
legacy:Damdinnyam/00526.png

УИХ-ын гишүүн, АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлжээ. Тэрбээр "12 жил хүлээгдсэн үндэсний баялгийн сангаа арвижуулах, газрын хэвлийн баялгийн өгөөжөө ард түмэн түлхүү хүртэх, том төслүүдээ хөдөлгөх, түүхий эдээ боловсруулдаг болох, чухал ашигт малтмалыг тодорхойлох, хариуцлагатай уул уурхайг дэмжих, уул уурхайн төслүүд ард иргэдтэйгээ хэл үгээ олох боломжийг нээсэн ашиг малтмалын салбараа "чөлөөлөх" чухал өөрчлөлтүүдийг агуулсан том хэмжээний өөрчлөлтүүдийг хийх их ажил эхэллээ" гэв.

Хуулийн төсөлд Төсвийн тухай хуульд заасан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс төвлөрсөн орлогыг орон нутагт дахин хуваарилдаг хувь, хэмжээг нэмэгдүүлэх болон ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс Орон нутгийн хөгжлийн санд хуваарилдаг хувь, хэмжээг нэмэгдүүлэх зохицуулалтыг тусгасан байна.

Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5 дахь хэсэгт заасан “зэс”-ийн ашигт малтмалын боловсруулалтын түвшнээс хамаарч үндсэн хувь дээр нэмж ногдуулах ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувь, хэмжээг хэт өндрөөр тогтоосон нь Монгол Улсад шинээр зэсийн ордыг ашиглалтад оруулах нөхцөлийг бууруулж байна гэж төсөл санаачлагчид үзжээ. Иймд төсөлд “зэс”-ийн ашигт малтмалын боловсруулалтын түвшнээс хамаарч үндсэн хувь дээр нэмж ногдуулах ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувь, хэмжээ нь зах зээлийн үнийн өсөлтөөс хамаарч хүдэрт 0-15 хувь, баяжмалд 0-5 хувь, бүтээгдэхүүнд 0-2.5 хувиар ногдуулан өөрчлөх зохицуулалтыг тусгасан байна.

Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    ОТ-н асуудлыг хурдан шийдэх, мэргэжлийн хүмүүсийг оролцуулах хэрэгтэй..

  • Б
    Баавгай

    НААТАХЫГ ЧИНЬ АЛЬ ОЮУН-ЭРДЭНЭ ХИЙСИЙМ 😡😡😡 ТОНУУЛЧ АЛУУРЧИНЬ ХОМРОГЛОНО УСТГАГЧ ОДЖАРГАЛ ПЭЗДААГИЙН ТАВИУЛ БООЛУУД

  • З
    Зочин

    Ачит Ихт-ийг улс авах ёстой. Элбэгдорж ард түмний баялаг Эрдэнэтийн зэсийг Ачит Ихт-ээр дамжуулан хулгайлж, Эпштейнтэй тансаглаж, гадаадад гэмт үйлдэл хийж, охид хүүхнүүдийн биеийг үнэлүүлж, хүний наймаа хийхийг нь таслан зогсоох ёстой.