ТББХ: Ерөнхийлөгчийн бүрэн эрхтэй холбоотой ҮХЦ-ийн дүгнэлтийг хүлээн авахыг дэмжлээ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин 5 сек
50
legacy:Hurelsuh Erunhiilugch/chuulgan huk/huk 2024.png

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 04 дүгээр дүгнэлт /Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай/-ийг хэлэлцлээ.

Тодруулбал Үндсэн хуулийн цэцийн 2026 оны тавдугаар сарын 08-ны дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцсэн.

Тус хуралдаанаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа Үндсэн хуулийн гучдугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жил байна.” гэж заасны “... 4 жил ...” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Ерөнхийлөгчөөр ... зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно.” гэснийг зөрчсөн гэж шийдвэрлэж, Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 04 дүгээр дүгнэлтийг гаргасан байдаг. Уг дүгнэлтээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... 4 жил ...” гэж заасныг мөн өдрөөс эхлэн түдгэлзүүлсэн юм.

Гишүүд асуулт асууж хариулт авсан бөгөөд санал хураалтад оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул ҮХЦ-ийн дүгнэлтийг хүлээн авах нь зөв гэж үзлээ. Улмаар чуулганы хуралдаанд байнгын хорооны санал дүгнэлтийг танилцуулна.

Хуваалцах:50

СЭТГЭГДЭЛ (5)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    УИХ-ын гишүүд тэнэг юм уу? Анх Үдсэн хуулинд өөрчлөлт оруулахдаа Ерөнхийлөгчийн хуулинд энэ өөрчлөлтөө оруулаад явах нь яасан юм? Гэнт ураан орсон юм шиг одоо сүйд болоод эхлэх чинь…Ер нь ерөнхийлөгчийн хугацааг 6 жил биш 4 жил богон өөрчлөх хэрэгтэй. Дахин сонгож хэрхэвч болохгүй. Үе үеийн ерөнхийлөгчидөөс сайн хүн нэгч гарсангүй.

  • З
    Зочин

    ерөнхийлөгч Хүүкээ дэмжиж бн, үргэлжлүүлээд суугаарай,

  • И
    И

    Үндсэн хуульд өөрчлөлт оруулж бхдаа, одоог хүртэл юугаа хийж бсан малнууд вэ?

  • К
    коко

    за ингэж янз янз болгож бгаад л хугацаа сунгаж суух юм бол уу даа, гайхах зүйлгүй

  • З
    Зочин

    Хамгийн новшийн түгжил ерөнхийлөгчийн оронцог