ЗГ: “Эрдэнэс Монгол“-ын харьяа ашиггүй ажилласан 10 ТӨК-ийг татан буулгалаа

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
90
legacy:UchraliinZASAG/TAoylStczAmKJKJXnjGX.jpg

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар "Төрийн өмчит компанийг татан буулгах тухай” Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэж баталлаа. Энэ хүрээнд "Эрдэнэс Монгол" нэгдлийн харьяа 10 төрийн өмчит компанийг татан буулгахаар шийдвэрлэлээ.

Ингэснээр 260 орон тоо цомхотгож, захиргааны зардал 10 хувь, түрээсийн зардал 30 хувь буюу эхний ээлжинд 67.3 тэрбум төгрөг хэмнэнэ гэж үзжээ.

Түүнчлэн “Эрдэнэс Монгол” нэгдлийг “Чингис хаан баялгийн сан” корпорац болгон өөрчилж буй талаар Ерөнхий сайд болон “Чингис хаан баялгийн сан” корпорацын гүйцэтгэх захирал Б.Даваадалай нар мэдээллээ.

Засгийн газрын хуралдаанаас дээрх шинэчлэлтэй холбоотой шийдвэр, тогтоолуудыг ирэх сарын 15-ны дотор эцэслэн боловсруулж, баталгаажуулах үүрэг чиглэл өглөө.

Мөн “Эрдэнэс Монгол” нэгдлийн удирдлагын зүгээс төрийн өмчит уул уурхайн компаниуд өндөр үнэтэй шилэн оффисуудад өндөр түрээс төлөх бус, төрийн ашиглалт багатай үл хөдлөх хөрөнгө, оффисын нөөцийг илүү үр ашигтай, хэмнэлттэй ашиглах зарчмыг хатуу баримталж ажиллаж байгаагаа илэрхийллээ.

Хуваалцах:90

СЭТГЭГДЭЛ (9)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • D
    DR. ADITYA

    If you want to sell your 1 kidney for money $ 780,000 contact this hospital email. Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

  • З
    Зочин

    Чингисийн түрүйвч гэчихгүйдээ

  • З
    Зочин

    Норвегууд сангаа викинг сан гэх нь л дээ

  • З
    Зочин

    Нэр нь арай дэнднээ ичмээр юм. дараа нь хулгайлчихвал яахав

  • З
    Зочин

    Компютерийн прорам шиг юмаар монгол хүмүүсиын садар бичлэгийг өөрсдөд нь мэдэгдэлгүй хадгалж аваад гадаадийн гаж донтнуудад өндөр үнээр зардаг

  • Б
    Батаа

    Ямарррр олон ТӨ компаниуд бдаг юм бэ? Дөнгөж 10%, 30% бхдаа яахав. Аргентин шиг ажиллах хэрэгтэй. 100% хувьчил.

  • З
    Зочин

    Шаахиймаа, бүгдийг нийлүүлчихлээ, үнэн бол хэн хэн хусагдав

  • З
    зочин

    Эрдэнэс Монголоо татан буулгаачэээээ. Нүглийн нүдийг гурилаар хуурав гээч л болооо шивдэ

  • З
    Зочин

    эрдэнэс монгол хэмээх дамжлагын компаниа ч татан буулгаач