Автобусанд бусдын биед халдаж, зодож танхайрсан этгээдийг олж тогтоон, шалгаж байна

Нийгэм
OtgonbayarSУнших: 1 мин
10
legacy:chingis tsagdaa/bn.jpg

Цахим орчинд тавдугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутагт тодорхой чиглэлд явж байсан нийтийн тээврийн автобусанд бусдын биед халдаж, зодож байгаа бичлэг нийтлэгдсэн.

Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "Цагдаагийн байгууллагаас тухайн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг бүртгэлд авч шалган, бусдын биед халдсан этгээдийг эрэн сурвалжлан олж тогтоосон. Шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна" гэв.