ҮХЦ-ийн дарга, гишүүн болон УДШ-ийн Ерөнхий шүүгчийн томилгооны талаар АН-аас маргааш мэдээлэл хийнэ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
10
legacy:erdene unurbayar/unuruuAN.png

Ардчилсан намаас маргааш ээлжит "4/11" мэдээллийн цагаа хийх гэж байна. Тус мэдээллийн цагаар:

-Үндсэн хуулийн цэцийн дарга, гишүүн болон УДШ-ийн Ерөнхий шүүгчийн томилгооны асуудлаар Ардчилсан намаас гаргасан шаардлага,

-Мөрдөн шалгах байгууллагуудын эрх мэдлийг оновчтой болгох болон Авлигатай тэмцэх бодлогын өөрчлөлт зэрэг асуудлаар Ардчилсан намын дэд дарга, УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан, дэд дарга Ч.Өнөрбаяр нар мэдээлэл хийхээр болжээ. Мэдээлэл маргааш 11.00 цагаас Төрийн ордонд эхэлнэ.