Д.Сумъяабазар, С.Бямбацогт нарын үед эхэлсэн “Бодь-Электроникс“ оролцсон RFID систем бүтэлгүйтэж 10 орчим тэрбум төгрөг САЛХИНД ХИЙСЖЭЭ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин 43 сек
190
legacy:c2bbe24287804bdda075574b38f22345.jpg

Нийслэлийн авто замын түгжрэлийг 30 хувиар бууруулах зорилгоор нэг сая гаруй тээврийн хэрэгсэлд RFID чип буюу цахим гэрчилгээг суурилуулах ажлыг 2023 оны гуравдугаар сарын 1-нээс эхлүүлсэн байдаг. Гэвч нэгэнт утаа болон замхарсныг Хотын дарга асан Х.Нямбаатар хүлээн зөвшөөрч "RFID ямар ч хэрэггүй болсон. Зам, тээврийн яамны бүтэлгүйтсэн төсөл" гэсэн юм. Энэ ажил Д.Сумъяабазарыг Хотын даргаар, С.Бямбацогтыг Зам, тээврийн сайдаар ажиллаж байхад эхэлж Х.Нямбаатар, Б.Дэлгэрсайхан нарын үед үргэлжилсэн. 2023 оноос хойш одоогийн байдлаар 500 мянга гаруй тээврийн хэрэгсэлд цахим гэрчилгээг наасан гэх албаны мэдээлэл бий. RFID системийн гол зорилго нь тээврийн хэрэгсэл дэх цахим гэрчилгээгээр дамжуулан автомашины татвар, торгуулиа төлсөн эсэх, оношилгоондоо хамрагдсан эсэхийг мэдэх юм. Өнгөрсөн хугацаанд RFID системтэй холбоотойгоор зарлагдсан тендерүүдийг харвал:

-Авто тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээ (RFID tag)-г суурилуулах - 3 тэрбум төгрөг-

legacy:RFID/tender/3terbum.png

2023 оны гуравдугаар сарын 28-нд Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас "Авто тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээ (RFID tag)-г суурилуулах" гурван тэрбум төгрөгийн тендер зарлажээ. Тус тендерт 2023 оны тавдугаар сарын 8-нд "Бодь Электроникс" ХХК шалгарсан байна.

-RFID технологи нэвтрүүлэх, тээврийн хэрэгслийн бүртгэл мэдээллийн санг өргөжүүлэх - 4.5 тэрбум төгрөг-

legacy:RFID/tender/TENDER2.png

Дараа нь 2023 оны зургаадугаар сарын 23-нд "RFID технологи нэвтрүүлэх, тээврийн хэрэгслийн бүртгэл мэдээллийн санг өргөжүүлэх" 4 тэрбум 545 сая төгрөгийн зарласан. Дээрх тендерт мөн л “Бодь-Электроникс” 3 тэрбум 569 сая төгрөгийн санал өгч ялсан. Мөн Удирдлагын төв байгуулах ажлын 173.5 сая төгрөгийн тендерт "Вертексмон" ХХК шалгарчээ.

-Олон улс, улсын чанартай авто замд RFID технологид хяналт тавих тоног төхөөрөмж суурилуулах - 2.7 тэрбум төгрөг-

legacy:RFID/tender/tende3.png

2025 оны наймдугаар сарын 1-нд дээрх тендерийг зарласан. Үр дүнд нь мөн оны арваннэгдүгээр сард "Арш технологи" ХХК 2 тэрбум 683 сая төгрөгийн үнийн саналаар шалгарсан байгаа юм.

Тендерүүдийн мэдээллээс харвал, "Арш технологи" болон “Бодь-Электроникс“ ХХК-тай гэрээ байгуулж 10 орчим тэрбум төгрөгийг шилжүүлж туршилтаа эхлүүлсэн RFID систем ийнхүү "бүтэлгүйтэж", гэрлийн шон дээрх төхөөрөмж, машины шилэн дээрх гэрчилгээнүүд татвар төлөгчдийн 10 орчим тэрбум төгрөгийн хамтаар салхинд хийсэж, хариуцлага хүлээх эзэнгүй хоцорлоо.

Хуваалцах:190

СЭТГЭГДЭЛ (19)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Энэ Баясгалан гэж мөнгө угаасан луйвардсан авилгалдсан гарыг Монголын төр толгойг нь илээд л угжаад байх юмаа тийм дийлдэхээ байчихсан үхэшгүй гар юмуу

  • З
    Зочин

    Сумьябазарыг хориод шалгаачээ орлцоогүй хулгай алгаа.

  • З
    Зочин

    Сургууль, цэцэрлэг нийгмийн сайн сайхны төлөө мөнгө байхгүй гэдэг. Нөгөө талдаа маш их мөнгө тендер, төсөл нэрээр дарга эрх мэдэлтнүүдийн халаас руу урсаж, тэдний баяжих хэрэгсэл болж байдаг. Энэ бүхнийг мэдсээр байж тархиа угаалгаад тэмцэж чаддагүй бидний л хохь.

  • Э
    Эрдэмбилэг

    Хэн ч хариуцлага хзлээхгүй нь ойлгомжтой. Хариуцлага гэж ганц хоёр нь "нийтийн албанд тлмилогдох эрх 2 жилээр хасав" гээд л өнгөрнө. АРВАН ТЭРБУМ ТӨГРӨГ!!!!!!

  • Б
    Бодь баясгалангаас

    Буцаан төлүүл

  • И
    Итгэлт

    42 тэрбум хийсгэсэн гэж бсан бишүү

  • З
    Зочин

    Одоо хорьж шалга

  • З
    Зочин

    Хайран мөнгө авилгачид татвар төлөгчдийн мөнгөөр авилгажиж байна аа АТГ, Тагнуул, Эрүүгийн цагдаа нь шалгаарай

  • И
    И

    Нян л зориуд зогсоогоо биз. Ажилд оруулах хэрэгтэй. 10 тэрбум чинь 960 хүүхдийн сургууль барих мөнгө!

  • З
    Зочин

    Долгорсүрэн пяздагын гөлөгнүүд гай болж байнаа

  • З
    Зочин

    Nomingiin bayrsaihanii naiz nymdavaa er emgui hogiin hulgaich guilagchin shorongiin horigdoluud

  • З
    Зочин

    сумьяагаар төлүүл төлөхгүй бол шоронд

  • З
    Зочин

    Бодь электроник гэдэг компани чинь Бодь групптэй ямарч хамааралгүй ш дээ.

  • З
    Зочин

    Сумьяа улаан мөнгө урдуураа гаргадаггүй хулгайч даа!

  • З
    Зочин

    Одоо хариуцлагыг нь үүрүүлэх цаг болсон шүү арай даварсан байнаа

  • З
    Зочин

    Буцааж төлүүлэх хэрэгтэй татвар төлөгчдийн мөнгөөр тоглох юмаа

  • З
    Зочин

    Бямбацогт мөнгий нь хулгайлаад цементийн үйлдвэр барьцан .

  • D
    Dolir pizdaag horioch

    Ene neg lalart ulsaaraa buldegduulsen, Khurelsukhiin hiij baigaa ajil!

  • З
    Зочин

    Bodi groupiin gar dureegui salbar gej baihgui boljee