Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
40
legacy:ByambatsogtDARGA/0528.png

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд "Их эе" хурлаас улиран сонгогдсонд нь баяр хүргэж амжилт хүслээ.

Сүүлийн үед МҮБХ-ны үйл ажиллагаа сайжирч, бөхийн тайлбар, шууд дамжуулалт, зохион байгуулалт, менежмент гээд бүх зүйл орчин үеийн хэрэгцээ шаардлагад нийцэж буйг онцолж, хүчит бөхчүүдээ допингийн асуудалд холбогдох, хэрэглэхээс сэргийлэх, соён гэгээрүүлэх, хор холбогдлынх нь талаар сургалтад хамруулж тогтмол яриа таниулга хийж ажиллахад илүү анхаарахыг захилаа.

Мөн удахгүй болох үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаан маргаангүй, шударга сайхан, үзүүштэй болоход МҮБХ манлайлж ажиллах үүрэгтэйг сануулж, энэ жил Их Монгол Улс байгуулагдсаны түүхт 820 жилийн ойн хүчит бөхийн барилдаанд 1024 бөх зодоглох эсэхэд олон нийт хүлээлт ихтэй байгааг тодотгон энэ асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо.

Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    ЁР НЬ НААДАМАА 2 АНГИЛЖ ХИЙМЭЭР БОЛСОН ШҮҮ ДЭЭ БАЯН ХУЛГАЙЧ НАРЫН .... ЭНГИЙН АРД ИРГЭДИЙЙН ГЭЭД 2 ХУВААГААД ХИЙМЭЭР БАЙНА МОРЬ ДАН ЭРЭЛИЙЗ БӨХ БАЙНА ДОПИНГ НАЙРАА БҮГДИЙГ НЬ ЧӨТГӨР АВАГ

  • З
    Зочин

    за төвөг дөө төвөг төсөв мөнгө ядмаг байгаа гээ биз дээ 512 оо барилдуулаачээ

  • З
    Зочин

    Олон бөх барилдуулах нэрийдлээр хээл хахууль, чанаргүй олон начин төрж эргээд "допинг" гаарна биздээ.

  • З
    Зочин

    явдаг жорлон олноор барилдуулах эсэх тийм чухал уу