МИАТ: Хар салхины улмаас Улаанбаатар–Токио чиглэлийн өнөөдрийн нислэгийг 6-р сарын 4-ний нислэгт шилжүүлжээ

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:miat/438100127_780748244152125_7271167681738807793_n copy.jpg

Өнөөдөр буюу зургаадугаар сарын 3-ны өдөр Япон улсын Канто бүс нутгийг чиглэн ойртож буй “Жанми” хар салхины улмаас Улаанбаатар–Токио–Улаанбаатар чиглэлийн ОМ501 болон ОМ502 нислэгийг цуцалж байгааг Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК-иас мэдэгдлээ.

Ингэхдээ “МИАТ” ТӨХК-ийн зүгээс 2026 оны 6 дугаар сарын 3-ны OM501/OM502 нислэгийн зорчигчдыг 6 дугаар сарын 4-ний нислэгт шилжүүлэн тээвэрлэх ажлыг зохион байгуулж байгаа аж. Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалж эл өөрчлөлтийг хийжээ.