ШӨНИЙН СУРВАЛЖИЛГА: Явган зорчигчдыг оройн цагаар замын хөдөлгөөнд оролцохдоо гэрэл цацруулагчтай хувцас өмсөж, утасны гэрлээ асаахыг зөвлөв

Нийгэм
OtgonbayarS
Унших: 2 мин 47 сек
100
legacy:zamiin tsagdaa/survaljilga/1.jpg

Шөнө, оройн цагаар жолооч болон явган зорчигчид замын хөдөлгөөнд оролцоход ямар хүндрэл бэрхшээл гардаг талаар сурвалжиллаа.

Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр Дэнжийн мянгын гудамжинд гэр хорооллын дундах замд Тээврийн цагдаагийн алба хяналт, шалгалт хийлээ. Энэ үеэр Тээврийн цагдаагийн албаны НЗХХГ-ын зохицуулагч, цагдаагийн дэслэгч Т.Хатанбаатараас цөөн асуултад хариулт авлаа.

-Шөнө, оройн цагаар жолооч, явган зорчигч замын хөдөлгөөнд оролцоход ямар хүндрэл бэрхшээл гардаг вэ?

-Гэрэл, гэрэлтүүлэггүй харагдах орчин хязгаарлагдмал газраар тээврийн хэрэгслийн жолооч болон явган зорчигчид замын хөдөлгөөнд оролцоход харагдах орчин хязгаарлагдмал байдлаас үүдэн явган зорчигчийг гарцаар гарч байх үед эрсдэл үүсэх магадлал өндөр байдаг.

legacy:zamiin tsagdaa/survaljilga/2.jpg

-Энэ үед жолоочид замын хөдөлгөөнд хэрхэн оролцох ёстой вэ?

-Тээврийн хэрэгслийн жолооч нар тэмдэглэгээ бүхий гарцтай газарт ойртохдоо хурдаа сааруулж 25-30 км цагийн хурдаар тохируулан явган зорчигч явж буй эсэхийг сайтар шалган, гэрлээ шилжүүлж замын хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.

-Харин явган зорчигч аюулгүй байдлаа хэрхэн хамгаалах ёстой вэ?

-Явган зорчигчид шөнө оройн цагаар ажил нь тардаг, заавал явах шаардлагатай бол аль болох цайвар өнгийн хувцас болон гэрэл ойлгогчтой хувцас өмсөж, эсвэл хар бараан хувцас өмссөн үедээ утасныхаа гэрлийг тусгах гэх мэтээр замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийн жолооч нарт аль болох өөрийгөө зам байгааг мэдэгдэж, хоёр талынхаа замын хөдөлгөөний сайтар хянан гарцтай газраар зам хөндлөн гарч байхыг зөвлөж байна.

legacy:zamiin tsagdaa/survaljilga/3.jpg

Оройн 23.30 цаг:

Дэнжийн мянгын Хүчит шонхор захаас баруун тийш замын хөдөлгөөн сийрээгүй нэлээд хөдөлгөөнтэй газар байлаа. явган болон жолооч нар гурван талаас орж ирэх байршлыг сонгон Тээврийн цагдаагийн албаныхан зөвлөмж, анхааруулга өгч ажиллав. Энэ үеэр жолооч нарын төлөөлөл ийнхүү ярьж байлаа.

Жолооч Н: Шөнө, оройн цагаар замын хөдөлгөөнд оролцоход хар бараан хувцастай хүмүүс бараг харагддаггүй. Дээрээс нь өөдөөс ирж байгаа зарим машин гэрлээ шилжүүлдэггүй. Үүнээс нь үүдэн нүдэнд гэрэл гялбаж эрсдэл үүсэх тохиолдол гардаг. Би нэг удаа гарцаар гарч явсан явган хүний гэмтээж байсан. Түүнээс хойш гарц дөхөхөөр хурдаа сааруулдаг, явган зорчигч байгаа эсэхийг сайтар хянадаг болсон. Хэрвээ явган зорчигч шөнө оройн цагаар замын хөдөлгөөнд оролцох бол өөрийгөө зам хөндлөн гарч байгааг жолооч нарт мэдэгдэх ямар нэгэн үйлдэл хийдэг байгаасай гэж боддог. Өөрсдийнхөө эрүүл мэнд, аюулгүй байдлын төлөө ядаж утасныхаа гэрлийг асаагаад хүн явж байна шүү гэж мэдэгдвэл жолооч нар ч явган зорчигч байгаа юм байна гээд хурдаа сааруулж, зам тавьж өгнө шүү дээ.

Энд ойрхон дэлгүүртэй учир дэлгүүр орох явган зорчигчид үл тасрах аж.

Явган зорчигчийн төлөөлөл: Шөнө, оройн цагаар ажлаа тараад гэртээ харих замд заримдаа машинд дайруулчих гээд хэцүү шүү дээ. Би зам хөндлөн гарахдаа аль болох хоёр талын замын хөдөлгөөнөө ажиглаж, машин хэр зайтай байна, ямар хурдаар яаж гарахаа тооцоолж байж зам гардаг. Тэгэхгүй бол өдөр ч гэсэн явган хүний замаар гарч байгаа хүүхдүүдийг хүртэл дайрч байгаа тохиолдол их болсон. Тиймээс зорчигч өөрийнхөө л аюулгүй байдлыг хангана шүү дээ.

Тээврийн прокурорын газраас энэ оны дөрөвдүгээр сарын байдлаар хүний эрүүл мэндэд хохирол учруулсан 302 хэргийг шүүхэд шилжүүлссэн тухай мэдээлэлд нийт 103 хэрэг нь явган хүний гарц дээр гарсан зам тээврийн осол байжээ.
Явган хүний гарц дээр гарсан зам тээврийн ослын улмаас:

дөрвөн хүний эрүүл мэндэд хөнгөн,

59 хүний эрүүл мэндэд хүндэвтэр,

28 хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирч, 12 хүний амь нас хохирсон байна.

Хуваалцах:100

СЭТГЭГДЭЛ (10)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Компютерийн програм шиг юмаар монгол залуусийн сексийг бичиж аваад гадаадийн гаж донтой баячуудад зарж

  • З
    Зочин

    Санал нэг

  • М
    МАН

    Ухаантай

  • O
    OYUN

    ШУУД МЭДЭЭ Энэ нь Адити Апрадхан эмнэлгийн эмнэлэг бөөрөө 780,000 ам.доллараар зарахаар 100% бэлэн байгаа эрүүл бөөрний доноруудыг яаралтай хайж байгааг олон нийтэд мэдэгдэх зорилготой юм. Сонирхсон хандивлагчид манай имэйл хаягаар холбогдоно уу: DR.PRADHAN.URO LOGIST.LT.COL@GMAIL. COM бид танд хамгийн их сэтгэл ханамжийг амлаж, таны яаралтай шаардлагыг хүлээж байна, учир нь манай өвчтөнүүд бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг маш их хүлээж байна. Хүнд этгэсэн. IF YOU WANT TO DONATE YOUR KINDEY FOR $ 780,000.OOUSD CONTACT THIS HOSPITAL EMAIL: DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM

  • З
    Зочин

    Хурц шэрлийг нь хагалж бай даа. Хурц гэрэлд муур шувуу гялбаанд орж даыруулж байн

  • И
    ИРГЭН

    Стандарт бус аймшигтай гэрлийн гялбаанд юуу байсан ч харагддаггүй шүү! Ялангуяа хараа муутай жолооч, урд салхины шил бохир үед дуусаа!!

  • З
    Зочин

    Гудамжаа гэрэлтэй болгооч, бүх зүйл дээр иргэдийг дарамталдгаа болиорой

  • З
    Зочин

    Udur ch irj dairch alchih gd bdag tegehr shunu dairch alah ni medeej shte gartsaara garch bhad heden minut zogsood ugchihgui bdag yalanguya uwliin ulirald bur ch setgelgui bdag

  • И
    И

    Гудамжны гэрэлтүүлгээ хулхины биш зориулалтын гэрлээр тоноглодог болоосой. Хамгийн хямд хогийн гэрал авдаг болтой. Гадных хотуудын гэрэлтүүлэг өдөр шиг л болгодог, манайх харанхуй.хэвээрээ !

  • З
    Зочин

    Хурц стандарт бус гэрэлтэй машинуудыг шууд журамлах гэрэл шилжүүлээгүй (хотод холын гэрэлтэй явах бараг шаардлагагүй болсон) журамлах орой үдэш хүүхэд гэлтгүй томчууд цацруулагчтай ханцуйвч зүүгээд хэвшчихвэл сайн юмсан