Г.Баттөмөр: БЗД-ийн 19 хорооны Засаг дарга Г.Шүрэнцэцэг УИХ-ын гишүүн П.Наранбаярыг иргэдтэй уулзахад МАН-аас зөвшөөрөл ав гэсэн

Нийгэм
OtgonbayarS
Унших: 1 мин
30
legacy:Battumur gishuun/gantumeej.jpg

ХҮН намын Хот төлөвлөлтийн экспертүүдийн зөвлөлийн гишүүн Г.Баттөмөр УИХ-ын гишүүн П.Наранбаярыг БЗД-ийн 19 хорооны иргэдтэй уулзахад Засаг дарга нь МАН-аас зөвшөөрөл ав гэсэн тухай өөрийн нүүр номдоо нийтэлжээ. Тэрбээр "За нэг зүйлийг хэлэхгүй бол бүр болохгүй нь. БЗД-ийн 19 хорооны Засаг дарга Г.Шүрэнцэцэг УИХ-ын гишүүн П.Наранбаярыг иргэдтэйгээ уулзахад МАН-аас зөвшөөрөл ав гэжээ. Хороо гэдэг бол иргэд болон төрийг холбох анхан шатны нэгж. Энд суусан дарга нь ийм намчирхсан, ялгаварласан, коммунист үзэл суртал гаргаж байгаа нь тун харамсалтай!

Та төр, ард иргэдийг холбох ёстой гүүр болохоос биш хаалт биш шүү. Та 19 дүгээр хорооны иргэдийн эрх ашгийг ноцтой зөрчиж байна гэдгээ ойлгоорой!

Таны хувьд төр гэдэг зөвхөн МАН байдаг бололтой" гэжээ.

Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Солиорол !!!ажлаас нь хал Ингэж талцал зодоон болгодог. МАН биш иргэд, айл өрхүүддээ үйлчилдэггүй юм байна

  • З
    Зочин

    Шүрэнцэцэг гэж нам дагасан коммунист энэ хороог бүр сүйрүүлж байнаа

  • З
    Зочин

    Зөв дөө. Боловсролын салбарыг унаган бүтэлгүй новш бам юу ч хийчхийн билээ.