АТГ: Драмын театрын талбайд барьсан рекламны самбарын зөвшөөрлийг хориглосон байршилд олгосон тул хүчингүй болгов

Нийгэм
OtgonbayarS
Унших: 1 мин 14 сек
20
legacy:gazar cholooloh/sambar.jpg

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн А/274 дүгээр тушаалаар “Эс Би Би Эвер Инвестмент” ХХК-д Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэр, Сөүлийн гудамж, Улсын драмын эрдмийн театрын дэргэд гадна зар сурталчилгааны “Тулгуурт байгууламж”-ын зөвшөөрлийг олгож байсан ба энэхүү шийдвэрээр Засаг даргын Тамгын газрын 2026 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/156 дугаар тушаалаар хүчингүй болгох арга хэмжээ авчээ.

Зөвшөөрлийн тухай хуульд заасан энгийн зөвшөөрлийг олгохдоо нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 9/10 дугаар тогтоолоор хориглосон байршилд олгосон, "Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрэм", "Цахилгаан техникийн угсралтын дүрэм" болон Барилгын норм, нормативыг баримталсан эсэх нь тодорхойгүй, зөвшөөрөл эзэмшигчтэй байгуулсан гэрээний үүрэг хэрэгжээгүй, гэрээ цуцлах зэрэг нөхцөл байдал үүссэн тул зөвшөөрөл олгосон шийдвэрийг нягтлах, зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг биелүүлж байгаа эсэхэд хяналт шалгалт хийж, холбогдох арга хэмжээ авахыг Авлигатай тэмцэх газраас мэдэгдэж, анхааруулаад байсан юм.

Түүнчлэн дээрх асуудлаар олон нийтийн мэдээллийн хэрэгслээр иргэд шүүмжлэлтэй хандаж, нураахыг шаардаж байсан төдийгүй Авлигатай тэмцэх газар нь Авлигын эсрэг хуулийн 18 дугаар зүйлийн 18.4.2-т заасанчлан “авлига гарч болох нөхцөл боломж бүрдүүлсэн гэж үзвэл төрийн байгууллага, албан тушаалтны гаргасан тушаал, шийдвэр, журам, дүрмийг хянаж хүчингүй болгуулах санал боловсруулж эрх бүхий байгууллагад оруулах” бүрэн эрхтэй бөгөөд тус хуулийн 6 дугаар зүйлийн 6.7-д заасны дагуу аливаа байгууллага, албан тушаалтан Авлигатай тэмцэх газрын саналын дагуу гаргасан гаргасан шийдвэрээ дахин хянан үзэж, хүчингүй болгох буюу өөрчлөх үүргийг хүлээдэг байна.

Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Одоо энэ компани хохирлоо нэхэмжилж шүүхдэнэ, тэрийг нь татварын мөнгөөр барагдуулна. Авилгал авч зөвшөөрөл өгсөн новш хожоод дуусна.

  • Z
    Zochin

    Neg sda ni olgoj nuguu sda ni huraadag tur irgediig hohirooj hanahgui yum. Tur nertei MANgaruudiin taviuluud heterhii mergejliin bus bn. Irgen zamiin tsagdaad torguulaad gomdol gargaad shiidverluuleh ghr shiidverlej bga tsarai ni irgenii torguuli hevendee; alba haagch alda gargasan esehiig engeriin camera shalgasanii daraa arga hemjee avna gj bh shig. Neg yosondoo minii halaasruu balmad garaa shaalaa gd yavahaar shiidej chadahgui alba haagchiin halaasruu ahiad garaa shaah zohitsuulalttai. MANgaruudiig tolgoi deeree 10 jil zalsnii gai