“Зарим агентлагийн дарга, удирдлагыг Засаг дарга томилж, чөлөөлдөг байх“ хуулийн төслөөс МАН-ын бүлэг завсарлага авлаа

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
10
legacy:2026/07/06044.png

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан өндөрлөлөө. Хуралдааны төгсгөлд О.Амгаланбаатар нарын 17 гишүүний өргөн мэдүүлсэн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцэх байв.

Гэвч УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал "Дээрх хуулийн төслийг дахин нягталж, бүлгийн гишүүд байр сууриа нэгтгэх шаардлагатай" гэж үзэн, ажлын тав хоногийн завсарлага хүссэний дагуу УИХ-ын дарга С.Бямбацогт ажлын тав хоногийн завсарлага өглөө.

Дээрх хуулийн төсөлтэй ЭНД дарж танилцана уу.