Э.Цэндбаатар: Хамгийн сайнаараа бэлтгэлээ хийгээд заавал Дэлхийн аварга болно

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:2026/06/486548429_1088814799942341_8506239729214909493_n.jpg

Монгол Улсын гавьяат тамирчин Эрдэнэбатын Цэндбаатарыг өчигдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоёр охиных нь хамтаар хүлээн авч уулзсан билээ. Энэ үеэр МУГТ Э.Цэндбаатар "Өмнө нь монголд тэмцээнээ зохион байгуулчихаад тантай ирж уулзах надад маш том урам байсан. Монгол Улсын Ерөнхийлөгчтэй уулзана гэдэг нэр төрийн хэрэг. Эрч хүчтэйгээр очоод ялалтаа ахиулаад ирсэндээ баяртай байна. Хамгийн сайнаараа бэлтгэлээ хийгээд, хамгийн сайнаараа сахилга батаа бариад би заавал Дэлхийн аварга болно" гэлээ.