Б.Пүрэвдагва: Тохижилт, цэвэрлэгээ үйлчилгээг сайжруулах 21 хоногийн нэгдсэн арга хэмжээг зохион байгуулна

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин 2 сек
60
legacy:purevdagva/MPA491891.jpg

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн 9 дүгээр хуралдаан өчигдөр болж, зарим асуудлыг хэлэлцлээ. Тодруулбал, нийслэлийн 2026 оны төсөвт өөрчлөлт оруулах, 2026 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулах, нийтийн эдэлбэр газрын хэмжээ, хил заагийг тогтоох, нийтийн тээврийн үйлчилгээний машин цагийн зардлыг шинэчлэн батлах, гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах, “Хүүхэд, залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолбор”-ын дүрэм, орон тооны хязгаарыг батлах, нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө зэрэг асуудлыг хэлэлцлээ.

Хуралдааны үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва нийслэлийн хэмжээнд асуудалтай байгаа бродюрын талаар төлөвлөгөө гаргаж, яаралтай шалгаж танилцуулах, хүүхдийн зусланг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барих ажлыг хувийн хэвшилд танилцуулахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.

Мөн нийслэлийн хэмжээнд тохижилт, ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн талбайн засвар шинэчлэл, цэвэрлэгээ үйлчилгээг сайжруулах 21 хоногийн нэгдсэн арга хэмжээг зохион байгуулахаар боллоо. Есөн дүүргийн Засаг дарга нарыг дүүргийн гудамж, талбайд цэвэр цэмцгэр, эрүүл, аюулгүй орчныг бий болгох зорилгоор иргэдтэй ойр хамтран ажиллахыг үүрэгдэв.

Нийслэлд түрээсийн байранд үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчит байгууллагуудын жагсаалт, мэдээллийг гаргаж, нэг талдаа татварын мөнгөөр үнэтэй оффис түрээслэх, нөгөө талд нийслэлийн өмчийг үнэгүйдүүлж түрээслэх асуудлыг шийдэх хэрэгтэйг хотын дарга Б.Пүрэвдагва онцоллоо.

Хуваалцах:60

СЭТГЭГДЭЛ (6)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • М
    Мөнхөө

    Хуучин чанаргүй цементээр хийгдсэн замын хашилгыг сольж чулуун болгосон нь үзэмжтэй бөх бат гоё болсон байгаа биз дээ түүний ялгааг мэддэггүй тэнэгүүд байдаг л байх юмдаа

  • Н
    Нөгөө үнэтэй авсан төнөг төхөөрөмжтэй

    Автомашинууд хаа бна Өглөө эрт ядаж зам талбайшаа шүршиж цэвэрлүүлээч хуучин соц нийгэмд өглөө бүр услаад болоод л бдаг бсан ш дээ хойд урд хөршөөсөө үлгэр ав эсвэл хуучины кино нэвтрүүлэгэ үз зөндөө гардаг

  • З
    Зочин

    Байгууллагуудад хаягаа монголоор болгох, шат довжоогоо засч сайжруулах, ойр орчноо ядаж 5м газрыг тохижуулах үүрэг өгвөл таарна.

  • I
    Irgen

    Hudlaa yrisaar.mungee idehee bas martav.BG 5 r horoo gj hogiin 2.bur arhi hog.Horoolol dotoroo mahni tom Tuts tabisan huuhed togloh.hun yvah zaigui.tom mahni tutsee zailuul.Horoond tsagdaa.horoond dargagui.ezengui.hog novshoor duursen.hugjil bhgui bolloo.BG ZD ajlaa hiigeech.Songuuliar l irdeg

  • Х
    Хөдөө хотгүй соёлжилтыг хэрэгжүүлэх хэрэгтэй

    зөв зөв. Монголчууд их бохир заваанаасгадна/бүгд тийм биш ээ/ өөрсдийн оршин байгаа орон сууц орчиндоо хүнийрхүү түрэмгий ханддаг. Мглчуудад Соёлжилт хэрэгтэй!!!!Ядаж хогоо хольж хаядаггүй Ил задгай буландаж шээж баадаггүй болох хэрэгтэй!! Хөдөөниихөн нусаа нийчээд хувцсандаа арчдаггүй болох хэрэгтэй дээ. Одоо энэ эринд иймэрхүү зүйл хэлж зааж байгаадаа Монголчуудын өмнөөс ичиж байна дөө

  • З
    Зочин

    Зөв. Ариун цэвэр ЧУХАЛ. Агаар цэвэршиж үмхий үнэр дарагдахад нэмэртэй. ТҮЦ хэрэггүй шүү