Элсэлтийн шалгалтад 49 мянган шалгуулагч бүртгүүлжээ

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:2026/06/eesh.webp

Элсэлтийн шалгалт зургаадугаар сарын 25-нд эхэлнэ. Энэ жилийн "Элсэлтийн шалгалт"-д нийт 49,014 шалгуулагч бүртгүүлсэн байна. Бүртгүүлсэн нийт шалгуулагчдын 87 хувь энэ оны төгсөгчид бол 13 хувь нь өмнөх оны төгсөгчид байна. Мөн бүртгүүлэгчдийн 55 хувийг эмэгтэй , 45 хувийг эрэгтэй шалгуулагч эзэлж байна.

Нийт шалгуулагчдын 53.2 хувь нь нийслэл хотод, 46.8 хувь нь орон нутагт бүртгүүлсэн байна. Шалгуулагчид Математик, Англи хэл, Нийгэм судлал гэсэн хичээлүүдийг хамгийн их сонгон шалгуулахаар бүртгүүлсэн байна.