ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 17 хэм дулаан. Бага зэргийн аадар бороотой

Бусад
OtgonbayarS
Унших: 1 мин
00
legacy:2026/06/295575812_1026922264858252_694263635811753971_n.jpg

2026 оны 06-р сарын 06-ны 20 цагаас 06-р сарын 07-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээг хүргэж байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүл багасна, бороо орохгүй. Өдөртөө үүлшинэ, дуу цахилгаатай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +4...+6 градус, өдөртөө +16...+18 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүл багасна, бороо орохгүй. Өдөртөө үүлшинэ, дуу цахилгаатай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +1...+3 градус, өдөртөө +15...+17 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүл багасна, бороо орохгүй. Өдөртөө үүлшинэ, дуу цахилгаатай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 0 градус орчим, өдөртөө +13...+15 градус дулаан байна.