Б.Пүрэвдагва: Шигүү барилгажсан газар нэмж газар олгохгүй

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
60
legacy:purevdagva/pu.png

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва болон холбогдох албаныхан Баянзүрх дүүргийн 43 дугаар хорооны иргэдийн гомдлын дагуу газрын маргааны асуудлыг шийдвэрлэхээр Натур орчимд ажиллалаа. Энэ хэсэгт барилгажилт ихтэй, шигүү тул газрын маргаантай барилгын ажлыг зогсоож байгаагаа мэдэгдлээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Газар олголттой холбоотой стандартуудыг зөрчсөн газруудын зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авна. Хяналт шалгалтын ажлын хэсэг байгуулагдсан бөгөөд цаашид барилгажилт ихтэй газруудад орон сууцны зөвшөөрөл олгохгүй. Ингээд иргэн төвтэй хот байгуулахын тулд ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай, нийтийн эзэмшлийн талбай байгуулах чиглэлд түлхүү анхаарч ажиллана. Бүтээн байгуулалт хийгдэх шаардлагатай ч стандартын дагуу үргэлжлэх ёстой. Бид бизнес эрхлэгчдээ дэмжинэ. Ингэхдээ гагцхүү барилгажилт хэрэгтэй байгаа газруудад бүтээн байгуулалтыг дэмжин ажиллах болно.

Натур орчимд барилгажилт ихтэй, маш шигүү бөгөөд яаралтай нөхцөлд галын машин, түргэн тусламж орох боломжгүй, стандарт бус нөхцөл байдал бий болжээ. Энэ хэсэгт орон сууц болон үйлчилгээний зориулалтаар барилга барихгүй. Гэхдээ бид компанийг хохироож болохгүй. Цаашид судалж, шаардлагатай арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллана” гэлээ.

Хуваалцах:60

СЭТГЭГДЭЛ (6)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Дарга болохоороо эхлээд дандаа ингэж яринаа . Тэгээд хэсэг хугацааны дараа гаднаа ганц ширхэг ч машины зогсоолгүй орон сууцны зөвшөөрөл өгч эхэлнэ шүү дээ

  • З
    Зочин

    Zuv shu odoo ene Suhkbaatar duureg 11,horoo chingeltei n zereg 100 ailiin hesgeer dahij barilgajmaargui bn nogoon baiguulamj alga bn shu anhaararai hotiin dargaa

  • З
    Зочин

    ТҮЦ-ний асуудлаа шийдээч ээ, автобусны буудал дээр зогсох газаргүй боллоо шд.

  • Z
    Zochin

    Ингэж хуцаж л байдгийн. Тэгээд л өгдөг. Газар өгөхгүй гэж бгаа нь яг л би хаан гэж сонсогдож бна даа. Тэрний оронд газар олгохгүй байх стандарт, дүрэм журмаа боловсруулж мөрдүүлж, хариуцлага тооцно гэвэл зөв сонсогдох байх шүү. Энэ бид 2-ийн ажил хийнэ гэж юу байхав дээ чааваас. Үгээ олоод ярилцлага ч өгч чадахгүй юм байж.

  • У
    Улаанбаатарт стандарт зөрчөөгүй барилга байна уу?

    Улаанбаатарт стандарт зөрчөөгүй барилга байна уу? БГД-14 хорооны 18 байрны нэгдүгээр орц руу газар ухаж халаалт, усны асуудлаа нэг давхар хүнсний дэлгүүр АРВИН шийдсэн. ЭНД стандарт зөрчсөн үү? ЯАГААД дурын эрх мэдэлтэн ийм ажил хийдэг юм вэ? 18 -ро байрыг тойрсон шавар, сендвичин нэг давхар ТҮЦүүдийг буулгаж болохгүй юм уу?

  • З
    Зочин

    Сэгсэлзүүр ийн экс хүргэн зайл чи