“Т.Даваадалай гэж нөхөр өөрийнхөө эхнэрийн хамаарал бүхий дансаар 5.5 тэрбум төгрөгийг шууд шилжүүлж авна гэдэг бол тэнэг зориг“

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:davaadalai orlogch/dalaii.png

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Төрийн нууцын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр асуултад хариулах үеэрээ "Т.Даваадалай гэж нөхөр эхнэрийнхээ хамаарал бүхий дансаар 5.5 тэрбум төгрөг шууд шилжүүлж авна гэдэг тэнэг зориг шүү дээ. Хуулийн байгууллагуудад гар хөлтэйдөө эрддэг юм уу, яадаг юм" гэлээ.