Засаг унагах “хундаамыг АН цутгаж”, Л.Оюун-Эрдэнэ болон Д.Амарбаясгалан талынхан НАМАР ХӨГЖӨӨНӨ

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 2 мин
170
legacy:2026/06/b959b54550634a38bf179813dc828f48.jfif

МАН-ын намрын улс төрийн "хаалт"-ыг АН хийхээр зэхэв. Харин тэдний энэ удаагийн нүүдэл нь "цоо шинэ" биш. Өмнө нь нэг бус удаа сэдэж эхлээд Ардын намынханд "алдсан" Ерөнхий сайдыг огцруулах санаачилгаа тэд энэ удаа дахин өрнүүлэхээ зарлалаа.

Нэгэнт эх адаг нь алдагдаж сандал суудал, эрх мэдлийн булаацалдаан дунд ийм улс хийж буй АН-ыг буруутгах аргагүй. Хэрвээ тэдний оронд МАН байсан бол АН-ын засаг 2 биш 20 солигдчихсон байгаа. Ойрын жишээг эргэж сануулахад 2012-2014, холын бөгөөд өнөөдрийн МАН шиг нуман тулгуурт байсан 1996-2000 оны үйл явц. Өөрөөр хэлбэл, манай улс олон зүйл дээр урагшилсан ч Монголын улстөрчид яг л 30 жилийн өмнөх дээрээ гацсан байна.

АН-ынхан өнгөрсөн 12 сард чуулган хаахын алдад дэд сайдуудаас болж огцруулах санаачилгыг гаргаж тавиад улстөрчдийг төдийгүй ард түмнийг "ЗАСАГ ТӨР ЯАХ БОЛ" гэх хүлээлттэй уяж орхисон шиг улс төрийг энэ долоо хоногт эхлүүлсэн.

Угаасаа Ардын намынхан Ерөнхий сайдаа огцруулах анхны санаачлагыг гаргаж болохгүй. Шил дараалсан сонгуулиуд хаяанд тулж байхад өөрийн гараар "гэр"-ээ нураах хэнд ч тэнэг харагдана. Өөрөөр хэлбэл, МАН-ыг онхолдуулах тусам АН-д хэрэгтэй. Нам, төрийнхөө эрх мэдэлтнүүдийг унагах далд юм шиг хэрнээ ил адын хүсэл нь Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан тэргүүтнүүдэд бий. "Энэ хоёр эрдэнийн эрх ашгийг нийлүүлбээс засаг унах нь эрсдэл рүү явна".

Товчхондоо, Н.Учралд угаасаа л ирэх ёстой байсан "шалгалт"-ын ажил ирэх гэж байна. Одоо гагцхүү тэр "гэрийн даалгавар"-аа хэрхэн бэлдсэнгээ намрын халуун өдрүүдэд шалгуулах л үлдэж байх шиг.

Байдал эвгүй эргэх эрсдэлтэйг засгийг команд сайн мэдэж буй тул өчигдөр Хэрэг эрхлэхийн дарга Б.Энхбаяр урьдчилсан байдлаар "вакцин" шахаж байна лээ. Тэрбээр, АН-ын дарга О.Цогтгэрэлийн улс төрд ундуйцаж "Нүүрсний хулгайчдын хамжигч" хэмээн тодорхойлов.

Нөгөө тал руу нь хандаж, нүүрсний асуудлаар шалгагдаж буй хүмүүсийн асуудлыг сануулж, тэдний сүүлийн санхүү болон эрх мэдлийн үзүүрт байгаа Х.Нямбаатар руу чиглэсэн шалгагдаж буй асуудлуудыг ч сөхөв.

Ингээд намар төсөвтэй зэрэг өрнөх улс төрийн хундаам "цутгагдаж", наадмын ар дээрх эрх ашгийн олон уулзалтуудын хөрсийг бэлдлээ.

Хоржоонтой ч гэлээ энэ нөхцөл байдал Ардчилсан намынханд "алт" болж хувирах нь ойлгомжтой. Түүнийх нь ачаар АН-нхан төсөв дээр санаа бодлоо түлхүү оруулах цаашилбал энд тэнд сугарч үлдсэн томилгоонуудаа хамгаалж чадна. Магадгүй зарим томилгоонууд дээр ч МАН-ынхантай тохиролцоонд хүрэхийг үгүйсгэхгүй юм. Товчхондоо гэвэл, Ардын намынхны тэр дундаа гуч талынхны хүсэл зориг АН-ын санаачилгыг улам "хөгжөөнө" гэсэн үг.

Хуваалцах:170

СЭТГЭГДЭЛ (17)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • D
    DR. ADITYA

    ШУУД МЭДЭЭ Энэ нь Адити Апрадхан эмнэлгийн эмнэлэг бөөрөө 780,000 ам.доллараар зарахаар 100% бэлэн байгаа эрүүл бөөрний доноруудыг яаралтай хайж байгааг олон нийтэд мэдэгдэх зорилготой юм. Сонирхсон хандивлагчид манай имэйл хаягаар холбогдоно уу: DR.PRADHAN.URO LOGIST.LT.COL@GMAIL. COM бид танд хамгийн их сэтгэл ханамжийг амлаж, таны яаралтай шаардлагыг хүлээж байна, учир нь манай өвчтөнүүд бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг маш их хүлээж байна. Хүнд этгэсэн. IF YOU WANT TO DONATE YOUR KINDEY FOR $ 780,000.OOUSD CONTACT THIS HOSPITAL EMAIL: DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM

  • З
    Зочин

    барилгын суурь фундамент

  • K
    kk staa

    naad batlut sandag geed orkuudaa zailuuchaachee, pyazdaa amitnii amand bagtaad teneg sduukuud yumaa, bugd hamtdaa uhnee l gesen orkuud bhiin

  • A
    Ardaa

    Zarim 1 saad n ogtsorhoos aij ami temtsen tiichegnej baina

  • З
    Зочин

    Nomingiin bayrsaihanii naiz nymdavaa er emgui hogiin hulgaich guilagchin shorongiin horigdoluud

  • З
    Зандка

    Жавхлан маш зөв хүн шүү. Тэр улс орныг өөд нь татах хүчтэй.

  • Н
    Нэргүй

    Учрал Ерөнхий сайд арай л сул байна. Зоригтой, эрчтэйгээр хийх ажил уг нь их л байх юм даа

  • З
    Зочин

    Жавхлан бол үхэж байхдаа таарсан хулгайч асар их улсыг мөнгөөр гараа угааж завшсан сүг

  • З
    Зочин

    Учрал урантай холбоотой бас урвагч түгжил юу ч хийж чадахгүй зөвхөн найзуудаа ажил албан тушаалд л томилж чадна

  • З
    Зочин

    Эртхэн огцруулж, ажил хийх тулхтай хүн тавь

  • З
    зочин

    хундаам гэж юуг хэлээд байна.

  • З
    Зочин

    Учрал сайд залуу чадварлаг хүн болохоор өөрсдөөс нь илүү гарчихна гэж байж ядаж байгаа биз. Эх орноо боддоггүй хөгийн юмнууд

  • З
    Зочин

    Ёстой балиар өсөрхүү вм

  • Э
    Эмээ

    Гүй ээ яахав дээ, ганц наадмаар ч болсон Учрал нь гангараад индэр дээр суух юм байна.

  • З
    Зочин

    Учрал чадваргүй гүлүг...Б.Жавхлан хамаагүй дээр байсан. Хүрэлсүх гэж бөөсийг Монголын улс төрөөс зайлуулбал улс төрийн амьдрал тайван болно.

  • З
    Зочин

    данх ямар өсөрхүү хог вэ, ард түмнээ огт бодохгүй шаар юм аа

  • З
    Зочин

    ингэж заваарч байхаар эртхэн шиг ээлжит бус сонгууль хий