ХЭҮК: “Нийтийн албан тушаалтны зургийг мэдээндээ ашигласан” гэх гомдлыг шалгасан н.Ганзориг нь холбогдох хууль, журмыг зөрчсөн нь тогтоогдсон

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:2026/06/HEUK.jpg

Зөв.мн сайтыг "Мэдээ, нийтлэлдээ нийтийн албан тушаалтны зургийг тавьсан" гэж үзэн, 20 сая төгрөгөөр торгосон асуудал нь олны анхааралд хүрч шүүмжлэл дагуулаад буй. Улмаар УИХ-ын дарга С.Бямбацогт, Ерөнхий сайд Н.Учрал нар хариуцлага алдсан холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцож, ажлаас нь чөлөөлөхөө мэдэгдсэн.

Тэгвэл болсон үйл явдалтай холбогдуулан ХЭҮК-оос өнөөдөр мэдээлэл хийлээ. Тодруулбал "Нийтийн албан тушаалтны зургийг мэдээндээ ашигласан” гэх гомдлыг шалгасан н.Ганзориг нь ХЭҮК-ын гишүүний үүрэг, чиглэлийг биелүүлээгүй, холбогдох хууль, журмыг зөрчсөн нь тогтоогдож байна.

Иймд н.Ганзоригт САХИЛГЫН ХАРИУЦЛАГА тооцохоор сонсох ажиллагаа явуулж байна" гэсэн юм.