Иргэдийг орон сууцны залилангаас хамгаалах зохицуулалт бүхий хуулийг УИХ-аар хэлэлцэхийг дэмжлээ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин 5 сек
10
legacy:2026/06/337472d9e4ec49239b550ca1bf7af338.jpg

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо хуралдаж, УИХ-ын гишүүн П.Сайнзориг нарын 37 гишүүнээс өргөн мэдүүлсэн Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэв.

Одоо хүчин төгөлдөр мөрдөж буй Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 12 дугаар зүйлд 12.2.5 дахь заалт буюу “ашиглалтад оруулах гэрчилгээ олгоогүй боловч барьж дуусаагүй барилгыг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж өмчлөх, эзэмших, ашиглах эрх үүссэн эсэх, зөвшөөрөлд заагдсан нийтийн зориулалттай орон сууцны зориулалтаар барьж байгаа барилга байгууламж дээр үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг бүртгүүлэх тухай шаардлагыг хангах агуулга бүхий хэлцэл, урьдчилсан тэмдэглэгээ байгаа эсэх, Иргэний хуулийн 145.2-т заасны дагуу орон сууц захиалгын гэрээ, хэлцэл тухайн барилгатай холбоотойгоор байгуулагдаж, бүртгүүлсэн эсэх талаарх мэдээлэл.” гэж нэмж тусгана.

Мэдээлэл нээлттэй болсоноор орон сууц захиалгын гэрээгээр халхавчилж, залилах гэмт хэргээс сэргийлж, иргэдийг хамгаалах эерэг үр дүн гарна. Захиалгын гэрээ байгуулсан иргэн, хуулийн этгээдийн бүх гэрээг бүртгэх буюу урьдчилсан тэмдэглэл хийж, давхар гэрээнээс иргэд хохирохоос сэргийлнэ гэж хууль санаачлагч танилцуулсан.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн О.Номинчимэг, Л.Соронзонболд, С.Одонтуяа, Д.Пүрэвдаваа, Н.Алтанхуяг, Дав.Цогтбаатар, Б.Баярбаатар, Б.Тулга, О.Номинчимэг нар асууж, үг хэлэв. Төслийг 54.5 хувийн саналаар дэмжлээ. Хамт өргөсөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг гишүүдийн олонх дэмжив.

Хуваалцах:10

СЭТГЭГДЭЛ (1)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Иргэдээ боддог төртэй бол аль эрт ийм хууль санаачилж иргэдээ хамгаалах байсан.Олон мянган иргэн зальт этгээдүүдэд залилуулж хохироод нэг хэсэг хүмүүс хүлээж цөхрөөд ертөнцийн мөнх бусыг үзсэн нэг хэсэг нь өр зээл тавин байж идэх хоолоо хасан байж насаараа цуглуулсан хэдэн төгрөгөө залилуулаад амиа хорлох гэр бүл салах саринах дээрээ тулж сэтгэлийн шаналалтай өдөр хоногийг өнгөрөөж байна.Эдгээр хохирогч иргэдийнхээ хохиролыг барагдуулах ямар арга зам байгаа талаар төр засаг бас ажиллах шаардлагатай байна.