ЧУУЛГАН: П.Сайнзориг нарын гишүүдийн өргөн мэдүүлсэн Баяр наадмын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хэлэлцүүлгийг хойшлууллаа

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
20
legacy:sainzorig gishuun/1205.png

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар нийт 12 хуулийн төслийг хэлэлцэхээр тогтлоо. Дашрамд, өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх байсан П.Сайнзориг нарын гишүүдийн өргөн мэдүүлсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг тодорхойгүй хугацаагаар хойшлууллаа.

Тодруулбал, Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны үеэр дээрх хуулийн төслийг хойшлуулах санал гарсан нь дэмжигдсэн тул ийнхүү хойшлуулж буй аж.

Тус хуульд "Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг буулгасан тохиолдолд таван жил тутамд 1024 бөх барилддаг байх" болон цол нөхөн олгох заалтууд багтсан юм.

Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • М
    Монгол

    Бөхийн цол олгоно, 1024 бөх барилдуулна гээд пороро чи муу давраад байгаарай. Чиний санааны зоргоор хуулинд өөрчлөлт оруулдаг гэж юу байдаг юм? 1024 барилдуулах ямар ч хэрэг байхгүй ээ. Монголыг худалдаж авсан эм си эс наадам үймүүлэхээ боль. Наад хуулиа нэг мөсөн татаж ав.

  • З
    Зочин

    хийх юмаа олж ядсан хэрүүл дээр хэрүүл нэмэх юм хийж татвар төлөгчдийн мөнгө үрсэн пязданууд. Ховдын барзгар хар сонгуулийн шоугаа ийм аргаар хийгээд хэрэггүй, чаддаг бол улсын наадамд түрүүлээд авах хэрэгтэй, төрийн бус байгууллагын ойд түрүүлсэн бөхөд төрийн наадмын түрүүтэй ижил цол өгөөд байвал цаашдаа юу болох вэ. төрийн ажил бүгдийг самараад одоо мөрөөрөө байгаа бөх үндэсний өв соёл үймүүлэхээ больчих МАНгаруудаа