Нийслэлийн төсвийн тодотгол зэргийг хэлэлцэх НИТХ-ын хуралдааныг энэ сарын 17, 22-нд хуралдуулахаар хойшлуулжээ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:nith/0217.png

Нийслэлийн ИТХ-ын Ээлжит бус XIII хуралдаан энэ сарын 15,19-нд хуралдахаар болсон тухай бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан хуралдааны товыг хойшлуулсан байна. Тодруулбал, энэ сарын 17, 22-нд хуралдахаар болжээ.

2026 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар:

Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай / I хэлэлцүүлэг/

Нийслэлийн 2026 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай / I хэлэлцүүлэг/

Нийтийн эдэлбэрийн газрын хэмжээ, хил заагийг тогтоох тухай

“Агро сити” эдийн засгийн тусгай бүс орчмын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө батлах тухай

Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн паркийн өргөтгөлийн 130 га газрын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлах тухай

Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборын нэрийг өөрчилж, дүрмийг шинэчлэн батлах тухай

“Эмээлт эко аж үйлдвэрийн парк” ХК-ийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

“Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

“Улаанбаатар түншлэл төв” ХХК-ийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

2026 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаар:

Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай / II хэлэлцүүлэг/

Нийслэлийн 2026 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай / II хэлэлцүүлэг/ зэрэг асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.