ЦЕГ: Орцны гадаа зодолдсон залуучуудыг бүртгэлд аван шалгаж байна
10

Орцны гадаа зодолдож буй залуучуудын бичлэг цахим орчинд нийтлэгдсэн. Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2-р хэлтсээс бүртгэлд авсан. Тогтоогдсон нөхцөл байдлын талаар эргэн мэдэгдэнэ" гэв. Энэ талаар бид тодруулан мэдээлэх болно.



