Г.Гэрэл: Манайх Хөлбөмбөгийн ДАШТ-ийг нөхөж үзэх, ухраах үйлчилгээг зогсоох хүсэлт “Юнивишн”-д гаргаагүй

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
110
legacy:2026/06/IMG_2295.jpeg

Хөлбөмбөгийн ДАШТ эхэлсэнтэй холбогдуулан “Юнивишн”-ээс мэдэгдэл гаргаж, ДАШТ-ий хугацаанд шууд дамжуулж буй сувгуудын нөхөж үзэх, ухраах үйлчилгээг түр зогсоож буйгаа мэдэгдсэн.

Тэгвэл МҮОНРТ-ийн захирал Г.Гэрэл “МҮОНРТ MNB, MNB Sport нь Дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг дамжуулах эрх бүхий телевизүүдийн нэг бөгөөд өнгөрсөн хугацаанд тэмцээний бэлтгэл ажлыг хангаж, эрх эзэмшигч компанитай хамтран ажиллаж ирсэн.

Ер нь ийм хэмжээний олон улсын томоохон спортын арга хэмжээний дамжуулах эрхийн үнэ өндөр байдаг тул телевизүүд хамтран ажиллаж, нэгдсэн байдлаар оролцохгүй бол дангаараа санхүүжүүлэхэд хүндрэлтэй байдаг нь бодит нөхцөл юм.

Гэвч эрх эзэмшигч компани VOO платформтой байгуулсан гэрээ нь телевизийн үзэгчдийн эрх ашигт илтэд сөргөөр нөлөөлсөн, хэт нэг талд давуу байдал олгосон шинжтэй болсон нь харамсалтай байна.

Мөн Юнивишн компанийн гаргасан мэдэгдлийг уншаад гайхаж байна. МҮОНРТ-ийн эфирийн дохиог Юнивишн үйлчилгээний хүрээнд ухраан үзэх боломжийг зогсоох, эсхүл манай эфирийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох эрх хэнд ч байхгүй. Ийм хүсэлтийг МҮОНРТ-с Юнивишн компанид гаргаагүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна.

Хэрэв үзэгчдийн эрх ашигт халдсан, МҮОНРТ-ийн эфирийн тасралтгүй, хэвийн үйл ажиллагаанд саад учруулсан аливаа үйлдэл гарвал хууль хяналтын байгууллагад хандаж, хуульд заасан арга хэмжээг авах болно” гэж тайлбарлалаа.

Хуваалцах:110

СЭТГЭГДЭЛ (11)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • D
    DR. ADITYA

    ШУУД МЭДЭЭ Энэ нь Адити Апрадхан эмнэлгийн эмнэлэг бөөрөө 780,000 ам.доллараар зарахаар 100% бэлэн байгаа эрүүл бөөрний доноруудыг яаралтай хайж байгааг олон нийтэд мэдэгдэх зорилготой юм. Сонирхсон хандивлагчид манай имэйл хаягаар холбогдоно уу: DR.PRADHAN.URO LOGIST.LT.COL@GMAIL. COM бид танд хамгийн их сэтгэл ханамжийг амлаж, таны яаралтай шаардлагыг хүлээж байна, учир нь манай өвчтөнүүд бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг маш их хүлээж байна. Хүнд этгэсэн. IF YOU WANT TO DONATE YOUR KINDEY FOR $ 780,000.OOUSD CONTACT THIS HOSPITAL EMAIL: DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM

  • З
    Зочин

    Юнивишн үзэх албагүй. Skynet. Mobinet тавиулбал интернет хурд сайн бүх төхөөрөмж ашиглах боломжтой. Юни дампуурна биз хэрэглэгчдээс ухрааж үзэх үйлчилгээний хөлс авсан шүү дэ. Тэнэг маркетинг байна. Бүх хэрэглэгчид 1 сар юни татгалз тэгвэл ойлгоно

  • B
    Bi

    Танай сувгийг үздэг хүн битгий хэл нохой ч баыхгүй шүү ер нь дампуурвал яасан дарамтан дээр дарамт болж байхаар албан хүчээр мөнгө авч байхаар

  • З
    З

    Энэ Монгол ТВ үздэг хүн бдаг юмуу дандаа нмер 1,2,3 ялсан нам сурталчилдаг хүүхэд залууст зориулсан нэг ч нэвтрүүлэг бхгүй тэгээд үндэсний гэж 1,2,3,төрийн нөхдийг рекламдаж бүх ард түмнээс мөнгө шаадаг

  • З
    Зочин

    Univision ер нь хөгийн газар шүү.

  • З
    Зочин

    Oer3pg90

  • М
    Ммм

    Юнивижн их арчаагүй, шуналтай, хэрэглэгчдээ хүндэлдэггүй арчаагүй байгууллагх

  • З
    Зочин

    Танайхыг үздэг хүн байхгүй учир татан буугд

  • З
    Зочин

    Nomingiin bayrsaihanii naiz nymdavaa er emgui hogiin hulgaich guilagchin shorongiin horigdoluud

  • Ю
    Юүнитэл

    Юнивишнийн шүүхэд өгнө олон зуун мянган иргэний эрхийг хязгаарлаж явцуу эрх ашиг хөөсөн гэх үндэслэлээр

  • I
    Irgen

    MGL neeree hezee hugjih uom be.Gaigui uom garval davtan.uhraah uimgui.delguur.TV.hoolni gazruud bugd hun shulahiin don.hunii tulee 1 ch uom bhgui.EK.ES.UIH darga gishuud n ard tumnii amidrald uo bolj bgaag medehgui soliotoi piddaanuud.Hugjiliig hoish tatsan TB maluud.