“Баруун бүсээс нийслэл рүү махны нийлүүлэлт зогссон тул нийлүүлэлтэд хүндрэл үүсэж, экспортын асуудал яригдаж магадгүй”

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин 24 сек
40
legacy:2026/06/IMG_2308.jpeg

ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Баян-Өлгий аймагт бүртгэгдсэн SAT-1 хэвшлийн шүлхийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, аймгийн Онцгой комиссын хуралдаанд оролцон шаардлагатай шийдвэрүүдийг гаргалаа.

Өнөөдрийн байдлаар Алтай суманд 3, Дэлүүн суманд 2 голомтод хорио цээрийн дэглэм тогтоон ажиллаж байна. Хоёр голомтод 761 мал өвчилж, нийт 1245 малыг устгалд оруулсан. Харин Өлгий, Бугат сумдад хэрэгжүүлсэн хариу арга хэмжээ үр дүнгээ өгч, хорио цээрийн дэглэмийг бууруулан хязгаарлалтын дэглэмд шилжүүлээд байна. Шүлхийн тархалтыг зогсоох зорилгоор Алтай, Булган, Буянт, Дэлүүн, Толбо сумдын малын шилжилт хөдөлгөөнийг бүрэн хориглосон.

Хорио цээр, хариу арга хэмжээнд нийт 522 төрийн албан хаагч, үүнээс 49 хяналтын постод 139 албан хаагч үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.

Онцгой коммссын хурлаар ХХААХҮ-ийн сайдын багцаас нэн яаралтай арга хэмжээнд зориулж 50 сая төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэж, Улсын онцгой комисс болон Мал эмнэлгийн ерөнхий газраас шаардлагатай тусгай хувцас, хэрэглэл, ариутгалын бодисыг шуурхай нийлүүлэхээр боллоо.

Хорио цээрийн дэглэмд ажиллаж буй төрийн албан хаагчдын томилолтын зардал, устгалд орсон малын нөхөн төлбөрийг яаралтай шийдвэрлэх асуудлыг Засгийн газар, УИХ-ын түвшинд тавьж ажиллана.

Одоо хамгийн чухал нь хорио цээрийн дэглэмийг чанд мөрдөх. Сүүлийн өдрүүдэд САТ1 хэвшлийн шүлхийг ахуйн нөхцөлд энгийн аргаар эмчилнэ гэх мэт худал, ташаа мэдээлэл цахим орчинд түгээж байгаа нь хариу арга хэмжээнд саад учруулж, иргэдийг төөрөгдүүлэх эрсдэл дагуулж байна. Өвчний тархалт удаашрах тусам малчдын орлого, улс орны эдийн засагт учрах хохирол нэмэгдэнэ.

Баруун бүсээс Улаанбаатар хот руу мах нийлүүлэлтийн сүлжээ зогссон. Цаашид зах зээл дэх махны нийлүүлэлтэд хүндрэл үүсэж, улмаар экспортын асуудал ч яригдахыг үгүйсгэхгүй гэдгийг онцоллоо.

Иймээс иргэд мэргэжлийн байгууллагын мэдээлэлд тулгуурлаж, хорио цээрийн дэглэмийг чанд мөрдөн хамтран ажиллахыг уриаллаа.

Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • D
    DR. ADITYA

    ШУУД МЭДЭЭ Энэ нь Адити Апрадхан эмнэлгийн эмнэлэг бөөрөө 780,000 ам.доллараар зарахаар 100% бэлэн байгаа эрүүл бөөрний доноруудыг яаралтай хайж байгааг олон нийтэд мэдэгдэх зорилготой юм. Сонирхсон хандивлагчид манай имэйл хаягаар холбогдоно уу: DR.PRADHAN.URO LOGIST.LT.COL@GMAIL. COM бид танд хамгийн их сэтгэл ханамжийг амлаж, таны яаралтай шаардлагыг хүлээж байна, учир нь манай өвчтөнүүд бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг маш их хүлээж байна. Хүнд этгэсэн. IF YOU WANT TO DONATE YOUR KINDEY FOR $ 780,000.OOUSD CONTACT THIS HOSPITAL EMAIL: DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM

  • З
    Зочин

    Хүн шоолж шоглон байж элсч ордог тийм алиа тусгай алба гэж дэлхийд бхгүы шүү Муу хүмүүсээс хол баы

  • И
    Иргэн

    Энэ нэг өлбийсэн новш сайд болоод л мах үнэ хямд байна гэж хуцаад байсан одоо бүр нийлүүлэлт багасна гэж солиорч байна танай яам энэ 30, 40 мянга болсон үнийг бууруулах ажил хийхгүй байна засагтайгаа огцор новшоо

  • З
    Зссссс

    70 сая малтай гээд л гайхуулаад байдаг. Манайд зуд, ган, шүлхий өвчин гарч л байдаг. Махны асуудал цэвэр менежменттэй холбоотой. Сайд, яам сайн ажиллахгүй байна. Үргэлж шалтаг хайгаад л гонгиноод байхыг хэн ч чадна.