Хөлбөмбөгийн ДАШТ-ийг МҮОНРТ-ээр ухрааж үзэх боломжтой болжээ

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
80
legacy:2026/06/IMG_2324.jpeg

Хөлбөмбөгийн ДАШТ эхэлсэнтэй холбогдуулан шууд дамжуулж буй сувгуудын нөхөж үзэх, ухраах үйлчилгээг түр зогсоож буй талаар "Юнивишн"-ээс мэдэгдэл гаргасан нь багагүй шүүмжлэл дагуулж, МҮОНРТ-ээс ч хариу тайлбар хийсэн байдаг. Тэгвэл дээрх асуудлаар тодорхой шийдэлд хүрсэн талаар МҮОНРТ-ийн захирал Г.Гэрэл “Холбогдох байгууллагуудтай харилцан ойлголцсоны дүнд Юнивишн үйлчилгээний хэрэглэгчид Дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний МҮОНРТ-ийн эфирийг ухраан үзэх үйлчилгээг хэвийн үргэлжлүүлэхээр боллоо.

Үзэгчдийн эрх ашиг, олон нийтийн хүртээмжийг нэн тэргүүнд тавьж, үүссэн асуудлыг шуурхай шийдвэрлэж хамтран ажилласан Юнивишн, Скаймедиа компаниудад талархал илэрхийлж байна.

Тэмцээнийг дамжуулан үзүүлэхтэй холбоотой гэрээтэй холбоотой үүссэн нөхцөлүүд дээр шат дараатай өөрчлөлт хийгдэхээр холбогдох талууд дахин зөвшилцөх юм.

Та бүхэнд Дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг тав тухтай, сэтгэл догдлон үзэхийг хүсье” гэж мэдэгдлээ.

Хуваалцах:80

СЭТГЭГДЭЛ (8)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Ашгүй дээ . Энэ дэлхийн аваргыг үзэж чадахгүй нь гэж бодож байсан шүү

  • З
    Зочин

    Авгай болчижээ

  • З
    Зочин

    Энэ дэлхиин аваргииг үзэх гэж тамаа цайж бнаа!!!° овоо хэдэн тв гаргана гэд бсан гардаг нь хэд бнааа..!!!!! Хэлээд өгөөч..?????

  • З
    Зочин

    Даварсан гөлөгнүүд

  • З
    Зочин

    Gichii

  • З
    Зочин

    Хүн шоолж шоглон байж элсэж ордог тийм элгийн тусгай алба гэж дэлхийд ганц ч бдаггүй юм шүү

  • З
    зочин

    Хөтлөгчөө соль тэр сонинбаяр нь юм болгоныг мэдээд наасан солиххгүй бол танай сувгийг хэн үзэх вэ дээ.

  • У
    УВ иргэд

    Энэ шулам шиг авгайг зайлуулаачээ. Үндэсний ТВ хог болсон