ШИНЖЭЭЧ: НИТХ-ын 45 төлөөлөгчийн 43 нь нийслэлийн өмчит болон өмчийн оролцоотой хуулийн этгээдийн ТУЗ-ийн дарга, гишүүнээр ажиллаж байна

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:nith shine bair/468793030_878641947774752_8369899429122248146_n.jpg

"Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт холбогдох хууль тогтоомжид нийцсэн байдал" ерөнхий хяналтын сонсгол төрийн ордонд эхэллээ. Энэ үеэр шинжээчийн зүгээс "НИТХ-ын 45 төлөөлөгчийн 43 нь нийслэлийн өмчит болон өмчийн оролцоотой хуулийн этгээдийн ТУЗ-ийн дарга, гишүүнээр ажиллаж байна. Энэ нь хяналтын хараат бус байдал, ашиг сонирхлын зөрчлийн эрсдэлийг нэмэгдүүлж болзошгүй байна" гэж дүгнэлтдээ дурдлаа.